Санамж бичигт гарын үсэг зурна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Аж үйлдвэрийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Энэхүү ажиллагаа өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр 11:30 цагт болох бөгөөд төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхыг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар, хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход оршино хэмээн холбогдох албанаас мэдээлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top