Өнөөдөр шинийн наймны билэгт сайн өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд хаврын эхэн сарын шинийн 15-ны өдөр хүртэл буян номд шамдаж засал номоо хийлгэхийг эрхэмлэдэг. Сар шинийн өдрүүдээс шинийн найман, арван тавны өдрүүдийг онцгойлон үздэг бөгөөд энэ өдрийг Оточ Маналын буулттай өдөр хэмээдэг байна. Тиймээс эрүүл мэндээ бататгах, нас буян арвижуулахад тустай хэмээн сүсэгтнүүд сүм хийдэг ихээхэн зорьдог юм. 


Нийтээрээ үйлдсэн буян цаглашгүй үрждэг гэдэг тул сүсэгтнүүд Бурхан багш рид хувилгаан үзүүлэн тэрсүүдийг дарсан хэмээдэг хаврын тэргүүн сарын эхний 15 хоногт орон хийдэд олноороо цугларч мөргөл үйлдэхийг чухалчилдаг ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top