Хүннүгийн үеийн дурсгалд нөлөөлөх нөлөөллийг судална

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гацууртын ордыг ашигласнаар Төв аймгийн Борнуур сум дахь Хүннүгийн үеийн Бороогийн сууринд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, дүгнэлт гаргуулахаар Ажлын хэсгийг байгуулахаар болсон байна.

Уг ажлын хэсгийг байгуулснаар олон нийтийн дунд үүсээд байгаа таамаг мэдээллүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит дүгнэлтийг өгөх аж.  

Шинжилгээ дүгнэлтийн ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга ахалж, Шинжлэх ухааны академи, Түүх археологийн хүрээлэн, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, БСШУЯ зэрэг холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллах юм. 

Уг ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан хийж танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна. 

Д.Солонго 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top