“Саусгоби Сэндс”-ийн захирал Жастин Каплад уучлал үзүүлэх угтвар үгс

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

    Дэлхийн хамгийн алдартай эдийн засгийн сэтгүүл “Forbes”-ийн цахим хувилбар дээр Монгол Улсын тухай өдөр бүр гардаг боллоо. Өмнө нь хаяа нэг Монголын эдийн засгийн өөрчлөлтийн талаар бичдэг байсан бол саяханаас өдөр болгон Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг шинжин бичдэг болжээ. Энэ нь 5 жилийн хорих ял аваад буй “Саусгоби сэнд”-ийн захирал Жастин Каплатай холбоотой бөгөөд АНУ энэ хэрэгт ямар анхаарал үзүүлж буйг харуулж байгаа хэрэг. Түүнд хорих ял оноосноос болж Мянганы сорилтын сан тусламжаа зогсоохоо мэдэгдэж, АНУ-ын конгресст анхаарал хандуулахыг хүссэн бичиг хүргүүлсэн. Энэ мэт шахалтыг АНУ-ын зүгээс зогсолтгүй илгээж байна. Жастин Каплагийн өмгөөлөгч нар түүнийг ялаас чөлөөлөхийн тулд яаран давж заалдсангүй. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэн нь цаанаа учиртай, бас тэдний хувьд зөв алхам болсныг сүүлийн өдрүүдийн үйл явдал баталж байна. Монгол улс АНУ-тай сайн харилцаатай бөгөөд, олон улсад ардчилсан орон гэдэг имижтэй. Үүнийгээ хадгалахын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж америкчуудын хүсэлтийг хүлээж авна гэж тооцсон байна. Тэдний энэ санаа удахгүй биеллээ олоход бэлэн болжээ.

Угтвар нөхцөл бүрдсэн нь

- АНУ-ын зүгээс санхүүгийн хориг тавж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголыг “бөмбөгдөж” байна.

- “Саусгоби сэндс”-ийн 22 хувийг Хятадын “Novel Sunrise Investments”-д 13,5 сая ам доллараар зарах болсон нь гадны хөрөнгө оруулагчид үргэж эхэллээ гэсэн мессежийг тархад хүргэлээ.

- Филиппин улсын Ерөнхийлөгч манай улсын Ерөнхийлөгчид эдгээр иргэдийн асуудлаар захидал илгээсэн

- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн ярилцлагадаа ““Гадныхнаас авах зүйлээ авчихвал өршөөж болохгүй гэсэн зүйл байхгүй” гэсэн тайлбар хийсэн.

- Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Монгол улсын иргэн биш хүнд уучлал үзүүлдэггүй гэсэн буруу ойлголттой байж болохгүй. Татвараас зайлсхийснээс гадна олон төрлийн гэмт хэрэг давхар үйлдсэн хүмүүст бол уучлал үзүүлэх боломж байдаггүй. Харин анх ийм хэрэгт холбогдсон тэгш эрхтэй хүн бүр уучлал хүсэх эрхтэй. Тэр нь гадаад, дотоодын иргэн гэдэг нь хамаагүй. Ерөнхийлөгч асуудлыг нь судалж үзээд уучлал үзүүлэх боломжтой байдаг” гэж “болохгүй зүйл байхгүй” гэж дахин дахин өмнөтгөл болгон тайлбарласаар байна.

- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим хүмүүст уучлал үзүүлж эхэлсэн. Өчигдөр Монгол Улсын дөрвөн иргэнд уучлал үзүүлсэн бол Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн өөр хүмүүсийн нэр ч сонсогдож эхэллээ. Тухайлбал, согтуугаар хүүгийнхээ амь насыг хөнөөсөн Г.Бошигт гэх 70 гарсан хөгшин биеийн байдал нь муудсанаас Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн байна. Тиймээс  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлал үзүүлэх дараагийн ээлжний хүмүүс байгааг үгүйсгэхгүй.

Энэ бүхэн бол  “Саусгоби сэндс”-ийн татварын хэргээр ял сонсоод байгаа захиралуудад өршөөл үзүүлэх удирдатгал хөгжим эгшиглэж эхэлсний дохио яав ч мөн.

Өөрөөр хэлбэл  Жастин Капла нарыг анх удаа татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон гэдэг үндэслэлээр суллахад болохгүй зүйлгүй, ийм алхамынх нь төлөө өөрийн улсын иргэд барьцах юмгүй болж замаа засчихлаа гэсэн үг.  

Үр дагавар юу вэ?

Жастин Каплаг суллавал Ц.Элбэгдорж гурав дахь хөршдөө тун “гоё” харагдах байх. Гэхдээ Монголын ард түмэнд бол үгүй.

Өмнө нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бараг л “мөнхийн дайсан” болоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлж, хорих ялаас чөлөөлсөн билээ. Энэ үед улс төрд хэрхэн наймаа явагддагийг ард түмэн нүдээр харсан. Харин Жастин Каплаг суллавал Ц.Элбэгдорж гурав дахь хөршдөө тун “гоё” харагдах байх. Гэхдээ Монголын ард түмэнд бол үгүй. Харин ч гадныхны шахалтаар шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хуулийг уландаа гишгэлээ гэж харна. Тэгээд ч гадны хөрөнгө оруулагчид ингээд уучлаад суллачихдаг юм байна гээд татвараа үнэнээр төлөх газар олдохгүй болох вий.

Хэрэв Жастин Каплаг суллахгүй бол яах вэ? Мэдээж хэрэг АНУ-ын тал дараагийн арга хэмжээгээ авч, давж заалдах биз. Харин Монголын хууль чанд хатуу, шүүх засаглал хүчтэй гэдгийг энэ хэрэг нотолж харуулах биз. Жастин Капла нарыг ялласнаас болж гадны хөрөнгө оруулагчид үргэж байна гэдэг худал үг. Тэдэнд хуулийн дагуу татвараа төлөөд, хуулийн дагуу ажиллаж амьдарч байхад нь шоронд хийчихээгүй нь үнэн билээ.

Өөр нэг юм гэвэл Монголд үзүүлэх Мянганы сорилтын сангийн тусламж Жастин Капла нарын асуудалд хэрхэн хандсанаар шийдэгдэнэ гэсэн сануулга, анхааруулга явж байгаа. Гэхдээ АНУ-ын Засгийн газар энэ тусламжийг анх амлахдаа хэн нэгэн хүний асуудлаар барьцаалаагүй гэдгийг тодотгох нь зөв байх. Тэр дундаа тухайн улсын хууль тогтоомжийг зөрчсөн иргэнийхээ асуудлаар. Аль ч улс орон, тэр дундаа ардчилал хөгжсөн орнуудад хууль бол  хууль гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байж таарна. 

Ийм л нөхцөл байдал бий болоод байна. 

Ерөнхийлөгч илүү юу, шүүх засаглал илүү юу? Монголд америкчууд хүчтэй юу, монголчууд хүчтэй юу гэдгийг энэ хэрэг харуулах нь. 

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sdfg(203.91.112.147) 2015 оны 02 сарын 27

USA bol hog erdoo bagtai aluurchin luivarchid gedeg ni haragdaj banshuu dee tatvaraas zailsan iregnee ted yamar ch argaar avah gej oroldoj banshdee unendee bol ter ni huuli zorchson hun huuli tsaazat USA gej haan bna USA bol gai gamshig bolj banshdee ene delhiid

0  |  0
mn(31.209.228.168) 2015 оны 02 сарын 27

huchtei huchguidee bishee,USA-d goy haragdahdaa ch bishElbegeegiin urshuul zuv gej bodoj bna.

0  |  0
Зочин(118.70.170.139) 2015 оны 02 сарын 26

Хуулиараа бол татвараа төлсний дараа л өршөөл үзүүлэх журамтай шдээ. Асуудлаа мэдэхгүй байж нэг талыг барьж цэцэрхэж бичих юм даа. Алсаа харвал татвараа төлүүлж аваад өршөөл үзүүлчихвэл харин ч монголын нэр хүндэд сайн юм болно. Хэрэв Монгол хүн гадаадад ингэж баригдсан бол та нар юу гэж эсрэгээр донгосч байгаа бол. Монгол хүн Чингисийн удмынх, хүний эхр, сайн шалгаагүй байж гээд л гээд санаандаа орсноо бичих байх даа.

0  |  0
Mmmm(150.129.141.158) 2015 оны 02 сарын 26

Zondoo mongolchyyd usa amdarch bdag bidnii adilxan mongolchyyd zondoo l xeregt xolbogdoj bdag gehdee gadyyrxaj xatyyralgyi bdag shyy bid adilxan xandax estoi

0  |  0
irgen(202.55.184.194) 2015 оны 02 сарын 26

gadniihan irj ajillaj bolon gehdee huuli zurchisun bol mongol ulsiin huuliin daguu shiitguuleh estoi shdee.

0  |  0
Top