Арсенал талбайдаа гутамшиг боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Шөвгийн 16-ийн босгийг сүүлийн дөрвөн жил давж чадаагүй Лондоны Арсенал энэ удаад Францын Монако клубт мөн л харамсалтайгаар ялагдлаа. Гэхдээ хариу тоглолтод найдаж болох ч эхний тулаанд “Буучид” хэт олон гоол алдсан нь асуудлыг хүндрүүлж байна. Талбайдаа 3:1-ээр бут ниргүүлсэн Арсенал Францын талбайд нөхцөл байдлыг эргүүлэх эсэх нь эргэлзээтэй.

Мэдээж бөмбөг бөөрөнхий ч Арсеналын хувьд өчигдрийн тулаанд тун хайнга байсан гэхэд болно. Францын баг тоглолтын бүтэн үеийн турш гурван бөмбөг оруулж, талбайн эздийг зовоосон. Арсенал 90+1 минутад Окслэйний нэр төрийн гоолоор хариу тоглолтод хүч үзэх жаахан тэнхээтэй үлдсэн юм. Гэхдээ л тэд Францын Монако клубтэй талбайд нь ирэх сарын 17-нд хүч үзэх бөгөөд талбайдаа ийн хожигдсон тэд эсрэг багийн цэнгэлдэхэд гайхамшиг бүтээх л үлдээд байна.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dorj(27.123.214.116) 2015 оны 02 сарын 26

2:0 eer hojood garaad irnee manai Arsenal

0  |  0
Top