“Гал үндэстэн” хөдөлгөөнийнхөн суулт хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Гацууртын ордыг ашиглах, Ноён уулыг хөндөх асуудлыг эсэргүүцэн Босоо хөх Монгол бүлэг, Ноён уулаа аварцгаая хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарласан. Тэд тэмцлийнхээ хэлбэрийг өөрчлөн тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулахаар болоод байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн “Урт нэртэй” хуулийн журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг эсэргүүцэж суулт хийхээр болсон байна. Тэд хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 24 цагийн турш суулт хийх аж. Энэ талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болсон байна.

Д.Солонго 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eronxiilogh(150.129.141.158) 2015 оны 02 сарын 26

Ashiglaval yyl ysaa abarmaar bdag ashiglaxgyi gexeer mongo xeregtei bdag yamaar ch um be dee

0  |  0
Top