Ц.Мөнх-Оргил гадаадад эмчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилын улсын хилээр гарах эрхийг нь хориглосон тухай мэдээлэл өчигдөр цацагдсан. Үүнтэй холбогдуулан түүнийг уул уурхай, авлигын хэргээр Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл Ц.Мөнх-Оргил дээрх асуудлаар өнөөдөр хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Нэгдүгээрт намайг  ямар нэгэн  хэрэгт холбогдуулан  хуулийн байгууллага шалгаагүй гэдгийг мэдэгдье. Энэ бол худлаа мэдээлэл.  Юуных нь авлига, уул уурхайн асуудлаар шалгах вэ дээ.  Гүжирдлэгийн чанартай юм байна.  Харин Монголын  сагсан бөмбөгийн холбоо”  Баянгол зочид буудалд өртэй юм билээ.  Тэр асуудлаар л байх. Үүнээс улбаалаад шүүхийн  шийдвэр барагдуулахгүй байгаатай холбоотой  хилээр гарах эрхийг чинь  хориглож байна гэсэн утга бүхий мэдэгдэх хуудас ирсэн гэсэн. Улаанбаатарт очихоороо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байна” хэмээжээ.

Ц.Мөнх-Оргилын хувьд сар шинийн өмнөхөн шинжилгээ хийлгэхээр гадагшаа явсан бөгөөд өдгөө гадаад улсад эмчлүүлж байгаа гэнэ. Тиймээс энэ долоо хоногтоо багтаад Улаанбаатарт ирнэ гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aagi(202.179.15.137) 2015 оны 02 сарын 26

gadaad gargahgui geed bcan ali hedii ni garaad emchiluulj bga yum uu hudalaadoo..

0  |  0
женко(2.132.183.42) 2015 оны 02 сарын 26

ене новшнууд саид болоод бугдеерее овчтеи болчихдог юм уу есбел овчтеи новшнууд саид болоод монготеи болоод тегеед овчиноо емчилуулдег юм уу

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 02 сарын 26

АН-хан МАН-ханыг шавхах санаагаа л гүйцэлдүүлж байгаа хэрэг бас нэг гүтгэлэг бичих нь л дээ АН-хан дотор Энхбаяр Мөнхоргил нарыг гүйцэх мэдлэг боловсролтой хүн даанч байхгүй Сонгууль болох дөхөж байгаа болохоор гайгүй гэсэн болгоныг замаасаа зайлуулах гэсэн хор л явуулах гээд байна МАН-хан Энхбаярыгаа АН-хантай нийлж муугий нь үзсэн түмэн буруу Баяр Нямдорж Сү.Батболд г.м. Эв нэгдэлгүй байж хэн нэгтэй нэгнийхээ мууг үздэг хамгийн муухай Үүнээс л өөрсдөө ч нэр хүндээ алдаж адлагдана Толгой хагаравч малгай дотроо гэдэг юм АН-хан ч МАН-с олигтой хүн үлдээхгүй нь дээ

0  |  0
Top