Гадаадын хөрөнгө оруулагчид “баастай бурхан” юм уу

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өөрийнх нь жиргэснээр  нэгэн “хүнд” шийдвэр гаргалаа. Тэр бол татвараас зайлсхийж Монголын хуулиар 5-5.6 жилийн хорих ялаар шийтгэгдээд байсан гадаадын хөрөнгө оруулалттай “Саус Гоби Сэндс” компанийн удирдлагыг өршөөсөн шийдвэр юм. Монголын шүүх тэднийг 36 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэдгийг тогтоож, зохих шийтгэл ногдуулсан. Гэвч тэд давж заалдсангүй, шууд л Ерөнхийлөгчид хандлаа.

“Саус Гоби Сэндс”-ийн захирал урьд нь экс Ерөнхий сайд С.Баярыг зодсон тухай яриа хэдэн жилийн өмнө дуулдаж байсныг санаж байгаа байх. Одоо тэд Монголын хууль журмыг зөрчсөнийхээ төлөө өршөөгдөж байна. 

Монголын шүүх тэднийг 36 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэдгийг тогтоож, зохих шийтгэл ногдуулсан

Өнгөрсөн онд Оюутолгой компанийн татвараа нуусан хэрэг хэсэг шуугиан дэгдээж тэгсхийгээд намдсан. Татварынхны олж тогтоосноор тэд 130 сая ам.долларын татвараас зайлсхийсэн. Далд уурхайн асуудлаар Засгийн газартай яриа хэлцэл хийж байгаа гэхчлэн өршөөх өрөвдүүлэх зэрэгцүүлж байгаад л мөнөөх өрийг нь 30 сая  болтол бууруулаад ч одоо хүртэл авч чадаагүй л байгаа.   

Одоо “Саус Гоби Сэндс”-ийнхэн бас мөнөөх 36 тэрбумын татвараа бас төлөх эсэх нь тодорхойгүй.  Нэгэнт өршөөгдсөн болохоор төлөхгүй байж болмоор ч юм шиг. Гэхдээ хүнийг нь өршөөсөн болохоос аж ахуйн нэгжийг нь өршөөгөөгүй.

Монголд гадаадын хөрөнгө оруулагчид гэж “баастай бурхад” болсныг энэ мэтээс харж болохоор байна.  Тэд хөрөнгөө оруулсан нь үнэн. Гэхдээ Монголын төлөө бус өөрсдийнхөө ашиг орлогын төлөө ажиллаж амьдарч байгаа нь бас үнэн. Баялаг нь Монголынх болохоор үүнийг дагасан татвар орлого нь л бидэнд үлдэнэ. Хууль журам нь ийм. Гэвч энэ өгөх ёстойгоо өгөхгүй нууж хаагаад байна гэдэг хараажаар хууль журам зөрчсөн үйлдэл. Үүнийг нь  шүүх тогтоосон.

Хөрөнгө оруулагчид татвараа төлөөгүй байна гээд барьж хороод байж болохгүй, хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн санааг Ерөнхийлөгч хэдэнтээ хэлсэн. Энэ зөв байх. Гэхдээ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалт нь ийм болохоор  хууль бол хууль. Үүнийг өөрчилтөл бас зай ч бий, лай ч бий. Тэр болтол  хууль зөрчсөн хөрөнгө оруулагчдыг ийм жишгээр эрхлүүлэх үү.

Оюутолгой, Саус Гоби Сэндс-ийн татварыг тойрсон “толгойг нь илсэн” шийдлүүд гадаадын хөрөнгө оруулагчдад ямар ойлголт жишиг төрүүлэх бол гэдэг нь асуудал. Шүүх нь шийтгэдэг, Ерөнхийлөгч нь өршөөдөг,  эсвэл татварынхан нь шалгаж тогтоодог ч дээгүүр нь яриад зохицуулж болдог гэсэн ерөнхий нэг л дүр зураг одоогоор харагдаж байна.

Оюутолгой, Саус Гоби Сэндс-ийн татварыг тойрсон “толгойг нь илсэн” шийдлүүд гадаадын хөрөнгө оруулагчдад ямар ойлголт жишиг төрүүлэх бол

Хууль зөрчсөн гадаадын хөрөнгө оруулагчийг Монголын шүүх зохих ялыг нь оногдуулдаг гэсэн мессеж хөрөнгө оруулагчдыг үргээнэ, энэ нь Монголын нэр хүндэд нөлөөлнө гэж харах нь дэндүү өрөөсгөл. Харин ч эсрэгээрээ усыг уувал ёсыг нь дагаж, Монголын хууль тогтоомжийн хүрээнд ажиллах ёстой гэсэн сануулгыг илүүтэй өгөх биш үү. 

Бид чинь өөрийн гэсэн хууль журамтай бие даасан бүрэн эрхт улс. Иймхэн юман дээр ингэж эмзэглээд сайн нэр олох гэж бусдын өмнө жижгэрээд баймгүй байна.  

 П.Булган

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сануулга(182.160.33.87) 2015 оны 02 сарын 27

Манай ”цэцэн мэргэн” удирдлагууд хямралыг өөрсдөө бий болгочихоод, худлаа ярьж ард түмний тархийг угааж байна. ОТ орлогоо гадаадад байршуулдаг, татвар төлдөггүй зэрэг нь манай валютын хямралын гол үндэс нь юм шүү дээ. Тэр их доллар Монголд байршиж, гүйж байвал бидэнд хувь өгөхгүй байсан ч амьдралыг эрс дээшлүүлэх хөрөнгө оруулалт болох юм. Монголчууд сайхан амьдрах бодит боломж, хөрөнгө оруулагчийг хянах боломж ийм л ойрхон байна.

0  |  0
Сануулга(182.160.33.87) 2015 оны 02 сарын 27

Хууль тогтоомжоор, бодит хохиролоо төлсөн ялтан, магадлангаар орох, өршөөл уучлал хүртэх эрхтэй байдаг. Төлбөр төлөгдөөгүй шалтгаанаар олон хүн хөнгөлөлт эдэлж чадалгүй шоронд сууж буй. Ялангуяа ХЗХ-ыхон. Ерөнхийлөгч Монгол улсын хуулийг зөрчжээ. Хариуцлага тооцох ёстой.

0  |  0
irgen(112.72.11.105) 2015 оны 02 сарын 27

36 terbum tulsun barimtaa gargaatah

0  |  0
Зочин(112.72.13.150) 2015 оны 02 сарын 27

Бид тусгаар Монгол улс мөн үү энэ нэг л бишээ юү болох болоо

0  |  0
TSAHIAMAA(82.1.219.135) 2015 оны 02 сарын 26

OROO TOLJEE ELBEGDORJ ORTEI HUN OODOLDDGUI GEJ ODOO ORGUI BOLSON YUM NOYON UULAA AVARDAA GEJ

0  |  0
hen medeh (84.102.76.213) 2015 оны 02 сарын 26

elbegdorjid mongolii tuluu tsohiloh zvrh neeree bna uu ard tvmeen iim huulitai orniig hen hvdetgeh be dee heleh ch vg alga

0  |  0
Эсэргуу(202.21.106.134) 2015 оны 02 сарын 26

Энэ Элбэгдоржид Монголын толоо цохилох зурх бна уу? Эсвэл яаж ч чадахгуй барьцаанд орчихоо юу?

0  |  0
Эсрэг(202.21.106.134) 2015 оны 02 сарын 26

Болж, хар хувалзуудыг сайн шийтгэх хэрэгтэй

0  |  0
mass(150.129.140.23) 2015 оны 02 сарын 26

P....odoo gadnihan ulam eleg barih bizee.bosoh boloogui yu mongolchuudaa

0  |  0
bolioch novshoo(103.229.122.248) 2015 оны 02 сарын 26

Ene odoo hariin luivarchinguudiin bugsiig dolooj bhaar MUNKBAYRiig urshuuchihulduu. Ene yavch eh oronch hvn bish.

0  |  0
saraa(112.72.13.86) 2015 оны 02 сарын 26

arai dendvv yumaa. ene xvnd mongoloo gesen setgel algaa. jaaxan ch gesen ex oronoo gesen setgeltei bsan bol .... udiid mongol oron mini saihan ,xvmvvs ni taiban l amidarch bgaa daa

0  |  0
Buud.(43.242.243.114) 2015 оны 02 сарын 26

Ene novshiin America-g buudchikh yumsan

0  |  0
tur(103.26.193.46) 2015 оны 02 сарын 26

ene hyjaa gedeg ni vnen bolj taarlaa

0  |  0
cobi(112.72.11.109) 2015 оны 02 сарын 26

teneg hun teneg

0  |  0
Монголчууд(124.158.77.8) 2015 оны 02 сарын 26

Яагаад өршөөсөн бэ Яагаад ийм яаруу шийдвэр гаргав,Алуурчид, гадаадын луйварчидыг өршөөгөөд ядуу иргэдээ, эрх чөлөө, эх орныхоо төлөө тэмцэгчидыг шоронд хатаадаг энэ ерөнхийлөгч Монголын ерөнхийлөгч байж чадах уу

0  |  0
ГАЛТ(203.194.114.82) 2015 оны 02 сарын 26

ЗА ДА, МАН -ЫНХНЫ ХАРААЛ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ. ИЙМ ЮМААР ГУЛ БАРЬЖ МӨН Ч ИХ ДӨВЧИГНӨНӨ БИЗ ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ ТА ЭНЭ ӨРШӨӨЛИЙНХӨӨ ТУХАЙ ОЛОН НИЙТЭД БИЕЭР ТАЙЛБАР ХИЙХГҮЙ БОЛ БУРУУ ОЙЛГОЖ ХОРССОН, ХОНЗОГНОСОН ХҮМҮҮС УЛС ОРНОО НУРААХ НЬ БАЙНА ШҮҮ!!!

0  |  0
ббб(202.126.91.104) 2015 оны 02 сарын 26

гэнэт асар ихээр баяжсан Дорлигжавыг шалгаад адилхан яллах хэрэгтэй үгүй ядаж төрийн албанаас хал

0  |  0
zochin(112.72.13.176) 2015 оны 02 сарын 26

elbegdorj huzuugui hudalch hulgaich aluurchin

0  |  0
songogch(202.180.220.35) 2015 оны 02 сарын 26

teneg malnuud

0  |  0
Top