Бостоны алан хядагчийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

АНУ-ын Бостон хотод бүх нийтийн марафон тэмцээний үеэр бөмбөг дэлбэлсэн алан хядагч Докар Царнаевыг ирэх долоо хоногт шүүнэ. Тэрбээр 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд марафон тэмцээний үеэр бөмбөг дэлбэлж, гурван хүний аминд хүрсэн юм. Халдлагын үеэр 70 гаруй хүн хүнд хөнгөн бэртсэн байна.

Халдлагыг Царнаев ах Тамерлантай хамт үйлдсэн бөгөөд цагдаа нар ахыг нь буудан хороосон байдаг. Царнаевыг анхан шатны шүүхээс цаазаар аваачих ял өгсөн ч тэрбээр давж заалдсан байна. Ирэх долоо хоногт шүүх бүрэлдэхүүн түүний ялыг хэвээр үлдээх үү гэдгийг шийдэх юм.

 Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top