Дуучин Э.Амартүвшин дэлхийн шилдэг 20-д шалгарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Жил бүр зохион байгуулагддаг дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” уралдаанд манай улсаас УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин амжилттай оролцож шилдэг хорин дуучны нэг болсон байна.  Шалгаруулалтын шилдэг 20 дуучны нэрсийг хоёрдугаар сарын 24-ны өдөр Лондон хотноо зарласан байна.Манай улсын дуучнаас гадна шилдэг дуучдын тоонд гадна Уэлс, Франц, Итали, Малта, Норвеги, АНУ, Өмнөд Солонгос, Беларусь, Украйн, Турк, ӨАБНУ-ын дуучид багтсан байна.

 Тэмцээний Авъяастнуудыг хайх уралдаант шалгаруулалт өнгөрсөн жилээс эхлэсэн бөгөөд нийт 350 орчим уран бүтээлч, гурван шүүгч, есөн хотод ажиллажээ.

Энэхүү тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт Сайнт Дэвид Холлд зургадугаар сарын 14-21-ний хооронд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top