Богд ууланд дахин түймэр гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

Богдхан уулын  “Төр хурахын-Ам” нэртэй газар аялал жуулчлалын 40 дүгээр цэгээр урт зүгт ойн түймэр гарсан байна. Уг газар нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаардаг юм. Одоогоор түймрийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 18:00 цагт дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу албан хаагчид газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 45 алба хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр хичнээн хэмжээний газар хамраад байгааг тодорхойлох боломжгүй байгаа юм.

 Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(122.201.24.24) 2015 оны 02 сарын 27

Богд уул минь түлэгдсэн хожуул шиг болох вий дээ.

0  |  0
Top