Афганистанд их хэмжээний цас унав

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

Арабын хуурай уур амьсгалтай Афганистан улсад гэнэт их хэмжээний цас орсны улмаас 187 хүн осгож амиа алдсан бол 129 хүний биеийн байдал тун муу байна. Тус улсын Паншир муж орчимд үлэмж хэмжээний цас унаснаас ийнхүү цаг агаарын онц байдал зарлажээ.

Аврагчид хунгарлан орсон цасан доороос амьд хүн гаргаж авахаар хайсаар байна. Зөвхөн Паншир гэлтгүй нийслэл Кабулд ч цасны зузаан 50 см хүрсэн байна.  Түүнчлэн Нуристан сууринд гэр бүлийн 14 хүн осгож нас барсныг хайгуулчид олжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Афганистаныг нөмрөн авсан энэхүү цасан шуурга байгаль эхийн гэнэтийн үйл явдал байсан гэжээ.

Хамгийн сүүлд Афганд 2010 онд ийм хэмжээний цас орж 165 хүн осгож амиа алдаж байжээ.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top