Цэргийн штабууд иргэдэд ажлаа танилцуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллахаар байгуулсан 2015 оны гэрээний дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. 

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тэмдэглэх тухай” А/147 дугаар захирамж гаргаж, нийслэлийн ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах гэнэ. 

Ажлын хэсэгт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” арга хэмжээг  өнгөрсөн оны гуравдугаар сарын 16-ны өдрийн  12.00-18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулах үүрэг өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 02 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top