Төрийн өмчийг худалдахаас 14 хоногийн өмнө нийтэд зарладаг боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

Тендерийн хуульд төрийн өмчийн эд хөрөнгийг дуудлагаар худалдахдаа 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд зарлан мэдээлэх тухай заасан байдаг.

Энэ хугацааг шуурхай биш, ажил явуулахад хүндрэлтэй гэж Засгийн газар үзээд, 30 хоногийг 15 болгон бууруулахаар холбогдох хуульд өөрчлөлт оруулсан төслийг өргөн барьсан. Тодруулбал өмнөх Засгийн газрын үед хямралаас гарах "Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг өчигдөр холбогдох Байнгын хороогоор хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 30 хоногийн хугацааг багасгаж буй нь өмч хувьчлалд оролцох гэж буй аж ахуйн нэгжүүдийг хугацаагаар хавчиж, шударга өрсөлдөөнийг хязгаарласан хэрэг болох биш үү хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн Ц.Нямдорж гишүүн эдийн засгийн хямралыг давах 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу оруулж ирсэн төслийг өнөөдөр хэлэлцэх шаардлагагүй хэмээв. Хөтөлбөр нь хэдийнэ зогссон, өргөн барьсан Засгийн газар нь ч огцорсон байхад хувьчлах хугацааг багасгаад өөрчлөлт гарахгүй. Тиймээс төслийг Засгийн газарт буцаах саналтай байн гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 02 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top