МАН-ынхан намрын чуулганы ажлаа тайлагналаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы хугацаанд хэрхэн ажилласан тайлангаа мэдээллээ. Тус бүлэг намрын чуулганы хугацаанд нийт 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Энэ хугацаанд мөн албан тушаалтнуудад 76 албан бичиг илгээж, 16 албан бичигт хариу хүссэнээс 10-т нь хариу иржээ.

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эрх баригчдын явуулсан алдаатай бодлого, хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас улс орон эдийн засгийн хямралд орж, өр зээлэнд баригдан ард түмний амьдрал хүндэрч, ажилгүйдэл ядуурал нүүрлэн, гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулсан. Эдийн засгийн бүх үзүүлэлт уруудан доройтож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өссөнИйм байдлаар цааш явбал улс орны эдийн засаг улам л муудна гэж үзсэн учраас Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан” гэв.

 Шинэ Засгийн газар байгуулагдаж, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг баталсан. Мөн төсвийн бодлогыг шинэчилж, нэгдсэн нэг төсөвтэй болсон. Түүнчлэн ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах, эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг хэвээр хадгалж үлдэхэд МАН-ын бүлэг анхаарч ажилласнаар, тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top