Машинтай жагсаал зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” автомашины жагсаалыг маргааш зохион байгуулахаар болжээ. Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл дохиог асаан тайван замаар жагсан явах аж. Уг жагсаалын зорилго нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энэрэл халамжид өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэхэд оршиж байгаа аж. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаанд нэгдэхээр 5000 гаруй хүн хүсэлтээ ирүүлсэн байна. Мөн энэ өдрийн 18:00 цагт хүчирхийллийн золиос болж хэрцгийгээр амиа алдсан дөрвөн настай охинд эмгэнэл илэрхийлэн лаа, зултай иргэд Чингисийн талбай болон Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд цуглах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top