Адуун сүрэгтэй дуучин

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

Дуучин, ая зохиогч Норовын Баасандорж хэдэн "азарга адуутай" хүн. Тэрбээр хурдан удмын алдартай хүлгүүдэд зориулсан цөөнгүй дуутай болоод байгаа. Бичээрэйн далайн халтар азарга, Отгоннасангийн хонгор, Хөвсгөлийн Амарсайханы хул, Сүхбаатарын  ногоон, Баянхонгорын зээрд, Хүүхэн хутагт Тагарва ламын Далай зээрд, Цэндийн хүрэн гээд олон сүргийн манлайд зориулан дуу бичжээ. 

Н.Баасандорж хамгийн анх Тод манлай уяач Эрдэнэчулууны Амгалан төрийн ажнай шарга азарганд зориулан дуу зохиосон нь хит болж байлаа.  Тэрээр морин жилийн төгсгөлд эдгээр "адуун сүрэг"-ээ нэгтгэн "Миний адуун сүрэг" гэсэн шинэ цомог гаргасан байна. Н.Баасандорийн энэхүү дуунд мөнхөрсөн "адуун сүрэг"-ийг 3-р сарын 5-нд болох "Миний  сайхан ээжүүд" тоглолт дээр очиж сонирхоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top