Н.Энхбаяр: Монголд улс төрийн өрсөлдөгчөө хуулийн байгууллагаар дарамтлуулж, үйл ажиллагаа явуулах бололцоог хаах буруу ёс тогтчихоод байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 28

Шинийн найманд буюу энэ сарын 26-ны орой экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахаар завдлаа гэсэн мэдээлэл тархсан. Уг мэдээллийг баталж өчигдөр тус намын Ажлын албаны дарга Ц.Шаравдорж хэвлэлийн хурал зарлаж, намыг даргыг нь баривчлах гэсэн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ талаар тодруулахаар бид АТГ-т хандсан боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тиймээс бид МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж ямар учраас АТГ-аас дахин дуудах болсныг тодруулсан юм.

-АТГ-аас таныг дахин баривчлахаар завдсан гэсэн мэдээлэл гараад байна. Чухам юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Би төрд хашиж байсан албаа өгөөд зургаан жил болж байна. Ажлаа өгснөөс хойш элдэв улс төр, бизнесийн үйл ажиллагаа явуулж ямар нэгэн хээл хахуулийн асуудалд орсон юм байхгүй. Харамсалтай нь Монголд улс төрийн өрсөлдөгчөө ийм маягаар хуулийн байгууллагуудаар дарамтлуулж ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаа явуулах бололцоог хаах буруу соёл, ёс тогтчихоод байна. Үүнийг би ганцаараа хэлж байгаа юм биш. Хэвлэл мэдээллийнхэн ч, зарим улстөрчид ч хэлж байна. Тэгээд ч би амиа бодоод айж байгаа бол яагаа ч үгүй, юу ч болоогүй гээд дуугүйхэн яваад байж болно. Гэхдээ энэ зөвхөн миний асуудал биш. Зүй нь бол улстөрийн өрсөлдөөнөө сайхан шударга сонгуулиар нэг нэгнээсээ айлгүй, айлгалгүй явуулах хэрэгтэй.  Гол айлгадаг субъект нь ард түмэн болохоос АТГ юмуу эсвэл шүүгч байх ёсгүй. 

-Та тэгээд АТГ-ынхны хүссэний дагуу мэдүүлэг өгсөн үү?

-Өгөөгүй. Би хуулийн дагуу ажиллана гэдэг шаардлагыг тавьж байгаа. Эхлээд би өмгөөлөгч авах болно. Тэд өмгөөлөгчийг маань байлцуулан ямар шалтгааны улмаас намайг ямар хэрэгт сэжиглээд байгаа тэр бүхнийхээ хариултыг авах ёстой. Тиймээс би хуулийн дагуу бүх мэдээллийг авч байгаад хамтарч ажиллая гэсэн бодолтой байгаа. Үнэхээр л улс төрийн зорилгоор, ямар нэгэн байдлаар намайг улс төрийн үйл ажиллагаа явуулахад саад хохирол учруулах гээгүй л юм бол надад хийсэн өөр ямар ч хэрэг байхгүй. Өмнө нь дуулиантай шуугиантай баривчилж аваад шүүхээр шийдсэн асуудлыг бүгд ойлгож, мэдэж байгаа байх.

улс төрийн зорилгоор намайг улс төрийн үйл ажиллагаа явуулахад саад хохирол учруулах гээгүй л юм бол надад хийсэн өөр ямар ч хэрэг байхгүй

Тэр үед хоёр хэргээр намайг буруутгасан байдаг. Нэг нь Улаанбаатар таймс сонины нурчихсан байшингийн газрын зөвшөөрлийг өөр дээрээ болгуулаад, үнэгүй авч Улаанбаатар хотод хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ял сонсгосон байдаг юм. Энэ газрын зөвшөөрөл хэний нэр дээр байгаа юм бэ гэж шүүхийн үеэр намайг асуухад, Улаанбаатар хотын нэр дээр байгаа гэсэн. Миний нэр дээр байхгүй байхад яаж би хохирол учруулах юм бэ гээд асуусан. Энэнд надад хариулт өгч чадаагүй. Хоёр дахь асуудал нь Өргөө зочид буудлын хэрэгт оролцсон гэж үзсэн.  Би энэ хэрэгт ороогүй. Миний туслахаар ажиллаж байсан хүний ах нь Улаанбаатар хоттой гэрээ хийгээд тодорхой хөрөнгө оруулаад өөртөө авсан байдаг юм билээ. Миний гар хөлийн ямар ч үсэг байгаагүй. Ямар нэгэн байдлаар тантай холбоотой гээд л хэрэг хүлээлгэсэн.

-АТГ-аас энэ удаад дуудаж байгаа асуудлыг юу гэж таамаглаж байна. Өмнө нь таныг мэдүүлэг өгөөгүй учраас хүчээр баривчилж байсан. Одоо тийм айдас байна уу?

-Тэр шалтгааныг нь мэдэхгүй, таамаг алга байна. Тэр үед надтай холбоотой мэдүүлэг авья гэсэн. Би  хэд дахин мэдүүлэг өгчихсөн байсан. Үндсэн хуулинд өөрийн болон ах дүү хамаатан садны эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно гээд заасан байдаг юм. Хангалттай мэдүүлэг өгчихсөн гээд албан ёсны бичиг явуулсан юм. Тэгсэн миний эсрэг надаар яриулах гээд байсан. Тэрийг шаардсан учраас би үгүй гээд хэлчихсэн учраас тав зургаан хүн ирээд намайг хүчээр баривчлаад явсан. Одоо энэ асуудлыг улс төржих биш хууль зүйн дагуу зохицуулах ёстой гэж бодож байгаа.

-Таны эмчилгээ хэзээ дуусах вэ. Эх орондоо хэзээ бүрмөсөн ирэх вэ?

-Одоо эмнэлэгт хэвтүүлэн үзүүлэх, хуваарьтай байгаа. Тэрийгээ харж байгаад буцах суух асуудлаа зохицуулна. Эх орондоо л баймаар байна шүү дээ. Агаар нь, ууц, бууз, боов нь хүртэл харахад өег байна. Өвчтэй байгаа учраас хуучин шигээ хорь гучаар нь идэж чадахгүй байгаа ч бага багаар хоёр гурваар нь идэж байна. Эмчилгээг хоёр хувааж байгаа. Бие болоод сэтгэл заслаа хийлгэж байна. Биеэ сайн эмчлүүлж байгаа. Солонгосын эмнэлэг сайн. Сэтгэлийн эмчилгээ үнэхээр дутаж байна. Эх нутгийн минь агаар нь хүртэл сэтгэлийн эмчилгээ. Монгол айраг уух, бууз идэх нь ч мөн сэтгэлийн эмчилгээ юм. Сэтгэлийн эмчилгээ дутуу байгаа учраас эмчилгээг дууссан гээд хэлж болохгүй байна.

-Ойрын үед улс төр болоод уул уурхайг тойрсон асуудлуудад ямар дүгнэлт хийж байна вэ?

-Тэр болгон сайн мэдэхгүй юмыг яриад яахав. Таван толгой, гацуурт гээд олон асуудлууд байна. Энэ асуудлуудыг судлаад шаардлагатай бол байр сууриа илэрхийлнэ. Сайн судлаагүй байж ийм байна, тийм гэж ярих зохимжгүй. Үндэстэй, суурьтай ярьдаг байгаасай гэж хүсдэг. Зарчмын дагуу байр сууриа илэрхийлэх дуртай. Аливаа асуудлыг төр засаг шийдэхдээ ямар нэгэн асуудлаар зөрчил, өөр, өөр ойлголтууд байгаа бол аль болох бүгдийнх нь зөрчлийг арилгаж, эрх ашгийг тусгаж шийдэж сурвал сайн. Ардчиллын том ололт юм. Олонхийн дарангуйлал бус цөөнхийг сонсдог, нэг ч бай хоёр ч бай хүнийг сонсдог тогтолцоо бол ардчилал. Харамсалтай нь манайхан хялбаршуулж ойлгоод санал аваад олонх болчихсон бол юу дуртайгаа хийнэ гээд бодсон байдаг. Энэ бол байж болохгүй. Оросуудын хэлдгээр большвик буюу олноороо дарангуйлах харгис тогтолцоо болчихоод байгаа юм.

Б.Заяа

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочмн(103.10.22.92) 2015 оны 03 сарын 22

хэнэ анх энэ замыг санаачилсан мэдэх үү тэнэг ээ энхбаяр биш мөн тэнэг ээ наад чиний яараад байгаа замыг чинь уих-дарга агсан энэбиш гэдэг хүн санаачилсан юм даа эргүү мал юм юм аа мэдэж байж хуцааж

0  |  0
зочин(103.10.22.92) 2015 оны 03 сарын 22

муу зүйл их хийсэн учир хогр нь гарж баигаа юм

0  |  0
zailelbegee(103.26.192.146) 2015 оны 03 сарын 17

Энэ хүнийг дэндүү хэлмэгдүүлж байна.Шүүхийн шийдвэр гараад шилжүүл гэсэн байхад шилжүүлэхгүй байр болох уу Уг нь шилжүүлэхгүй байхад нь дансыг нь удаа дараа хааж байгаад авсан байдаг хуулийн дагуу л бүх зүйл болсон гэтэл гэнэт барьж хорьдог нь учиртай эрдэнэс 5 толгойн хөрөнгө оруулагчтай гэрээ хийх асуудалтай холбоотой Батсуурь энэ гэрээ монгол улсад ашиггүй 1 талыг барьсан гэрээ болж байна гэдэг байр суурь дээр хатуу байсан Энэ нь Элбэгдорж баярцогт нарын дургүйг хүргэж АТГ-р айлгах тактик хэрэглэж байгаа юм.Монголд хэлмэгдүүлт эхэлчихлээ үүнийг нөгөө ардчилсан ерөнхийлөгч өөрөө эхлүүлэн х

0  |  0
Зочин(103.26.195.247) 2015 оны 03 сарын 07

Энхбаяр даргын тавьсан 1000-ы зам мен сайхан зам шуу би энэ замаар яваад хевсгел ордог явах бурдээ энхбаяр даргад талархаж байдаг шуу одоо энэ замыг елзийт хайрханаар дайруулаад хэвсгелийн замтай холвочихвол аялал зуучлалын маршрууттай давхцсан сайхан зам болно доо удахгуй биздээ

0  |  0
Зочин(103.26.195.247) 2015 оны 03 сарын 07

17 он тургэн болоосой 16онд чэнэ овилгогуйчууд явна,17онд энхьаяр еренхийлегч болж энэ их ереес салгаж терийг цэвэрлэж улс орныг еед нь татахыг хулээсэн хумуус мен ч их тааралдах юм даа энэ бол маш зев хандлага шуу амжилт хксье

0  |  0
ЦХНЗ(99.100.111.145) 2015 оны 03 сарын 07

Энхбаярын үед ямар зам таьвсан юм бэ.Мянганы зам гэчихээд ёстой мянуужин болгоо биздээ.Тэгэж амалсанаас хойш олон жил өнгөрсөн ч юу ч хийгээгүй.Арай нөгөө Лүнгийн замыг хэлэх гээд байгаа юм биш биздээ.ЁСтой нэг там болгоод одоо хүртэл балаг дуусаагүй байгаа.Нэг ийм яриа гарсан байдаг юм.Нэг гадаад хүн Лүнгийн нөгөө тамаар явж байгаад энэ замыг тавьсан компаны захирал хэдэн жилээр шийтгүүлсэн вэ гэж асуухад монгол нөхөр үгүй шийтгүүлэгүй ИХ хуралд суух шагнал авсан гэж хариулсан гэж байгаа.Иймэрхүү ажил их хийцгээсэн хийлгэж байсандаа.

0  |  0
зочин(99.100.111.145) 2015 оны 03 сарын 07

хэдэн жилийн дараа тэнд их хурлын том даргын алдартай барилга сүндэрлэн боссон.Ингэж л төр барьдаг байхгүй юу.

0  |  0
ЦХНЗ(99.100.111.145) 2015 оны 03 сарын 07

Энэ хүмүүс буруу ойлгоод байнаа.Энхбаярын балаг явсаар байгаад бидний амьдрал ийм боллоо шүүдээ.ЭНхбаярын үед амьдрал сайхан байсан гэж хэлж байгаа хүн өөрөө мөнч хэцүү нэгэн байна.Тэр үед бүхийл бизнес орох зайгүй МАН ынхаар чигжүүлж ажил хийх гэсэн нэгэн амаа таглуулж дарга толгойтнууд дураар туйлж байсныг мэдэхгүй байж хоосон магтаад яах вэ.Тэр үед манай бизнес сэтгэлгээтэй бүхэн гадаадыг зорьсоныг юу гэж тайлбарлах болоо.Ганц жишээнйизахаас цухас дурьдахад нэгэн иргэн хотын төвд газар авахаар зөвшөөрөл хүсэхэд наана чинь газар олговол тийм тийм олон хууль зөрчинө гээд хариу өгсөн мөртлөө х

0  |  0
oyun(112.72.13.228) 2015 оны 03 сарын 04

Ene hun odoo yamar nuureeree iim yum yarij yavdag hun be icheh nuur algaa Uchnuun ih mungu hurungu uurtuu hulgailj avaad hanadaggui hamgiin ichguur buguud uruvdmuur hun yumaa

0  |  0
аард(122.201.21.47) 2015 оны 03 сарын 02

өрсөлдөгчөө улс төрийн тавцангаас зайлуулах гэсэн элбэгдоржийн явуургүй арга олон түмэнд ил болсон атг шүүх цагдаагийн байгууллага түүний дохиураар ажиллаж байна гэвч ард түмэн хүчтэй гэдгийг ерөнхийлөгч та мартажээ хоосон үг яриагаар ард түмнийг хуурч төөрөгдүүлж байгаа үнэн нүүр царай чинь нэгэнт ил болсон

0  |  0
mongol ulsin irgen(183.177.98.134) 2015 оны 03 сарын 02

er n manaihan umni uchirig meddeg bolchihson baina Eldegdorjoo odoo bolio chini muu atgag sanaa chin hol yawahgvi shvv.chamaig 2 dahin songohdoo Mongolig min elgeer n hewtvvlj ahan dvvsig min hoorond hagaralduulj vr hoich veg min ideh hoolgvi uchnuun urund oruulj gishgeh gazargvi bolgoj gadaadin luiwarchidig urshuuj baigaarai gej songoogvi shvv chaddag um bol 3 say irgenig bvgdin daramtlaarai Chinaa min.

0  |  0
zvgeer l hvn(103.26.195.171) 2015 оны 02 сарын 28

enhbayriig demjij bna elbegee bol zvgeer l nowsh

0  |  0
vnen(77.252.70.213) 2015 оны 02 сарын 28

ih oroi mederch bn daa svvliin 20 jil iim bgaag odoo mederch bdag ih l uhaan suuj bgaaa yum bn daa tanii tarisan tur iim bolsoniig hojuu uhaarch dee

0  |  0
irgen(202.179.11.18) 2015 оны 02 сарын 28

mongoliin ardchilal gej shal xudal yum baina.xoid solongosoos dor baina.elbegee odoo bolio

0  |  0
xobdiin salxi(202.179.11.18) 2015 оны 02 сарын 28

enxbayr shig xun mongold xobor zayadag unexeer aguu xun

0  |  0
Иргэн(150.129.143.208) 2015 оны 02 сарын 28

Энхбаяр өргүй болгосон, зам тавьсан гээд нүүр бардам хэлэх хийсэн юмтай, харин бусад нь би ийм юм хийчихлээ гээд ард түмэндээ нүүр бардам тайлагнаач.

0  |  0
насаа(150.129.141.143) 2015 оны 02 сарын 28

би осохбаярыг барилдана гэж санасангуй элбэгдорж энхбаярыг ирнэ гэж сансангуй энхбаяр дарамталуулна гэж санасангуй галзуу хонь жилээ гэж

0  |  0
NBA(202.131.229.98) 2015 оны 02 сарын 28

ENE HUN MONGOLIIN TORIIG IH UIMUULSEN HUN DEE. ODOO EMCHILGEEGEE HIILGEED CHIMEEGUI BJ BVAL ZUGEER SHD

0  |  0
Zochin(112.72.13.112) 2015 оны 02 сарын 28

Үр могойг одоо л хумихгүй бол дэндэж байна. Үнэн шүү, орохгүй асуудалдаа орж, үүсгээгүй хэргээр тарчлааж байна. Эх орон нэгтнүүдээ хамаагүй шоронд хийж байж өөрсдөө та дотоодын хямрал үүсгэвдээ.

0  |  0
Иргэн(150.129.143.77) 2015 оны 02 сарын 28

Унэнийг л хэлж дээ.

0  |  0
новш(112.72.13.187) 2015 оны 02 сарын 28

Энхбаярыг төр барьж байхад арай ч ийм байгаагүй их сайхан нам жим амьдрал сайхан л байсан шүү дээ одоо Элбээгээгийн барьж байгаа төрийг хар даа чааваас даа

0  |  0
Зочин(150.129.141.41) 2015 оны 02 сарын 28

элбэгээ энхбаярт ямар ч ялгаа байхгүй. энхбаярын дэргэд байгаа хүмүүсийг хар. дандаа хулгайч нар. бгд -дарга байсан цогтбаатар чимэдээ бабасэлэнгэ улаан тбд гээд :-t хот хөдөөд авах юм байхгүй. ан- хантай адилхан л хоосон толгойтнууд....

0  |  0
chingis (172.56.12.1) 2015 оны 02 сарын 28

Elbeg. Met hugas humuus ush hunzun uburtulj usdug gej nuuts tovchoond unen bichijee

0  |  0
irgen(112.72.11.122) 2015 оны 02 сарын 28

eebii amjilt muu vhrvvdiig nam darah heregtei.

0  |  0
zochin(112.72.11.124) 2015 оны 02 сарын 28

eebii chi uuriiguu urd zvgiin uudgvi nowsh gedgee alxam tutamdaa batlaad bna odoo uuruu chimeegvi manai garigaas zailaachee

0  |  0
bolioo elbegee(112.72.13.247) 2015 оны 02 сарын 28

:-@ :-j

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.241) 2015 оны 02 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 02 сарын 28

Элбэгдорж хог шаарнуудаа жинхэнэ чихсэн юм биш үү Ард түмэн та нарын хэн нь хэн бэ гэдгийг хэд дахин шүүчихсэн шүү дээ Элбэгдорж АН-хан монголд бузар булай болгоныг цэцэглүүлсэн Хардаа нялх үрээ аллаа 2 хүүхдээ шатаалаа эхнэрээ эцэг эхээ аллаа гээд ярьвал аймшиг энэ оронд чинь нүүрнлсэн биш үү Хэдэн үеэрээ төлөөд барахгүй өрөнд орууллаа Ард түмний дийлэнх олонхи нь хоосон хонож байна Та нар ЗАЙЛ аа Хурдан далд ор

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 02 сарын 28

АН-хаан Элбэгдорж оо Одоо болиочээ Чи замаасаа зайлуулах гэж энэ хүнээр хангалттай тоглосонТа нар монгол төрийг барьж ард түмнийг авч явж чадсангүй 2 дахиа элгээр нь хэвтүүллээ МАН-н чадвартай сайн туршлага мундагуудыг нь баривчилж шоронд хийж нэр төрийг нь гутаан доромжилж гэр бүлээр нь гудамжинд гаргалаа Одоо ч үлсэнийг нь хийсээр байна Яасан ханаж цаддаггүй авч дуусдаггүй өш хонзон бэ болиочээ Энхбаярын нэрийг сонгуульд дэвшүүлэхийг ард түмэн шаардана шүү дээ Тэгээд ялагдвал тэр л биз ялвал тэр л биз Таны нөгөө ШУДРАГА БАЙЦГААЯ хаана байнаа хэлээд өгөөч Энхбаярыг оролдохоо болио

0  |  0
Зочин(150.129.141.41) 2015 оны 02 сарын 28

энхбаяр аа чи одоо болиочээ. төрийн дампуурал чиний хийсэн юмны гай шүү дээ. батшугар бабасэлэнгэ баасанхүү тбд цэрэнчимэд гэх мэт хэнд ч хэрэггүй хог шааруудыг төрийн алба уих-д чихэж яаж завхруулж бна. улсаа бодсон бол төрд эрүүл саруул оюунлаг улсыг томилж ан ман- тай тэмцэх хэрэгтэй биз дээ. ^#(^

0  |  0
Top