Эрчүүдийн тэвчдэггүй эмэгтэй хүний зан

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 18

Yнэнч бус байдал. Эр хүн бүсгүй нь өөрийг нь хуурахыг тэвчихгүй. Түүний өмчийг хэн нэгэн булаасан, тэр өрсөлдөгч нь өөрөөс нь илүү байх вий гэсэн бодол тэднийг байж суух газаргүй болгодог аж. Ийм цохилтоос гарах түүнд тун ч амаргүй. Тэгэхээр хууралтыг чинь уучилна гэж үү…

Эцэс төгсгөлгүй чалчих. Бүтэн цаг утаснаас дүүжлээстэй байх нь түүнд хардах нөхцлийг бүрдүүлнэ. Эсвэл уулзахаараа түүнд бодох зав ч өгөхгүй чалчих нь түүнийг өөрөөсөө хөндийрүүлэхийн эхлэл. Ямар ч эр эмэгтэй хүнийг хэт үг дуу цөөтэй гэж хаа ч хэзээ ч гомдоллож байгаагүйг сана! Яагаад гэвэл тэд үгэн буудлагыг хөнгөмсөгийн шинж гэж төсөөлдөг. Хэн хөнгөмсөг бүсгүйд байцаагдаж хажууд нь хамт байхыг хүсэх билээ ? Ийм бүсгүй нууц хадгалж чадахгүйн дээр тэнэг үйлдэлд амар өртдөг.

Эрх, эрхэмсэг зан. Эрх танхил хүүхэлдэй мэт байвал залуус унаж тусна гэж зарим эмэгтэйчүүд боддог. Эрүүл ухаантай ямар ч эр найз бүсгүй нь хэлээ хазаж ярих, жүжиглэн эрхлэхийг тэвчиж чаддаггүй. Учир утгагүй маяглах нь өөрийн хязгаарлагдмал байдлаа далдлахаас өөр юуг ч илтгэж чаддаггүй. Маяглахыг ердийн энхрий сээтэгнэлтэй бас хутгаж болохгүй шүү. Эр хүнтэй сээтэгнэж нүднийхээ донжтой харцаар гижигдэн толгойг нь эргүүлэх хориотой юм биш ээ.

Цухалдуу зан. Энэ талаар эрчүүд байнга гомдоллодог. Хайртай бүсгүй нь аль эртнээс үзэн яддаг байсан мэт аашлаад байхаар тэр шүү дээ. Тэсрэх мэт уурлан хашгичиж, бүдүүлгээр загнаж хараах гээд л… Сарын тэмдгийн өмнө ингэж цухалдвал бие махбодь хямарсных гэж ойлгож болно. Хэрэв хайртын чинь үйл хөдлөл болгон уур уцаарыг чинь шалтгаан гэж бодож байгаа бол, тэр чамд үнэхээр хэрэгтэй юу, түүнд гарцаагүй хайртай юу? гэдгээ тунгаах шаардлагатай.

Бүдүүлэг авир. Эрчүүд хэдий хатуу ч гэсэн хажуудаа уян зөөлөн, эмзэг бүсгүй хүн байгаасай гэж хүсдэг. Таны огцом түргэн зан, бүдүүлэг авир таны талаархи эерэг бодлыг нь өөрчилж, танд эргэлзэхэд хүргэж мэднэ. Эрчүүдийг бүдүүлэг загнахад хэн ч анзаарч харахгүй. Харин бүсгүй та бүдүүлэг аашилж, этгээд зан гаргавал тэр тантай дахин уулзахгүй байж мэднэ.

Сониуч зан. Эрчүүдийн бүхий л хошуу дүрэхийг өөрийн үүргээ гэж бүү бод. Хэрэв чи түүний тухай бүхнийг мэдэхээс нааш тайвшрахгүй байгаа бол чамд ч мөн асуудал байгаа гэсэн үг. Хэрэв түүнд итгэдэг л бол бүх зүйлд нь хошуу дүрэх гэсний хэрэггүй. Тэр өөрөө танд хэлнэ.

Цэвдэг зан. Түүнийг өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Байгаагаар нь харж хайрла. Өөрийнхөөрөө байлгах гэж учир битүүлэг, хөндийдүү харьцаад эхэлвэл хайрлахаа больчихсон юм болов уу гэж танд эргэлзэх болно. Ялагнгуяа өөрийг нь хүмүүжүүлэх гээд зүтгээд байвал. Таны энэ хайхрамжгүй дүр эсгэсэн тоглоом ердөө л түүний уурийг хүргэнэ.

Худалч зан. Эрчүүдэд сээтэгнэл таалагддаг. Түүнийг урхидахын тулд яриагаа давсалж болох ч хэтрүүлж болохгүй. Тэр хэзээ нэгэн цагт үнэнийг мэдэх үед та эвгүй байдалд орохоос болгоомжил.

Бардам зан. Өөртөө хэт их бардамнах нь тэднийг зайгаа барихад хүргэж мэднэ. Хэрэв тэд таны энэ бардам зан хий хоосон зүйл болохыг олж мэдвэл зүгээр л яваад өгнө. Учир нь эрчүүд өөрсдөө бардам зантай бөгөөд энэ нь тэдний төрөлхийн зан чанар.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
emegtei(112.72.13.203) 2015 оны 04 сарын 18

Yun moroodtsiin ta nart zaaval taalagdah albagui shdee nohoi avj tejeegeed terenteigee nasaa barval taarsan amitad

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.245) 2015 оны 03 сарын 01

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК , АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
ghl(103.26.194.214) 2015 оны 03 сарын 01

uuruuruu bj, unench bj hanidaa halamjtai hundelj l bh chuhal, ternees hunii umnu jujigchin bj amidrah utgagui bh l daa

0  |  0
ДАВАР(27.123.214.119) 2015 оны 03 сарын 01

БИТГИЙ ДОНГОС. ЭРЧҮҮЛЭД ТААЛАГДАХ ГЭЖ АМЬДАРДАГ ЮМ УУ. САЛВАЛ САЛНА Л БИЗ. ЗАРИМДАА ГАНЦАРА БХ САЙХӨН Ш ДЭ

0  |  0
Zochin(67.184.123.238) 2015 оны 03 сарын 01

ene arai heternee bichsen hun n uuruu ergtei tgd nz ohinoo ch yumu ehneree harj bgad bichsn bololtoi. Xerwee ene shinjud bdggu emegtei erchuuded hamt bhad tohiromjtoi gej uzej bwal zagas awj tejeesen chn deer shuu ymt teneg yum bichdg hunbe buheldee l em geltgui hund bdag l zan chanaruud bnshude ene zan aviraar chn l huwi hun uuriiguu bas ilerhiildeg yum shte !! So funny

0  |  0
Top