Нандин эрхтний чинь тухай чухал асуултад хариулъя

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 28

Үргэлж л дотоож, юм уу өмдөөр халхлаатай байдаг учраас бид доод хэсгийнхээ эрүүл ахуй, ариун цэвэр, гоо сайханд нэг их ач холбогдол өгдөггүй. Эсвэл энэ талаар судлахаасаа ичдэг хэрэг. “Тэндэх”-ийн амьдралын талаар найзуудтайгаа ч ярихаас санаа зовмоор асуудал бидэнд өчнөөн тулгардаг. Бид хамгийн түгээмэл хэд хэдэн асуултанд чинь хариулъя.

  1. Би нэг удаа хайрттайгаа секс хийж байсан чинь гэнэт миний “доодох”-оос сонин хий гарч байгаа юм шиг дуу гарсан. Тэр минь нэг их тоогоогүй ч, би ичсэнээсээ болоод үргэлжлүүлж чадаагүй. Маргааш нь хийхэд дахиад л тэр дуу гарсан. Энэ юу вэ?
    Чамд сайхан мэдээ дуулгахад, сексийн үеэр хий гарах нь маш хэвийн үзэгдэл. Хар ухаанаар тайлбарлавал түүний эрхтэн чинийх рүү орж, гарах завсраар үтрээн дотор чинь хуримтлагдсан хий тийн ялгарч байгаа юм. Бүсгүйчүүд энэ чимээнээс болж сексийн амьдралдаа өөртөө итгэлгүй болдог ч, олонхи эрчүүд үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг гэнэ. Тиймээс түүнээс айж ичих хэрэггүй. Ихэнхдээ араас хийх буюу “догги” байрлалд ийм чимээ гарах нь их. Иймд үнэхээр ичээд байвал байрлалаа сольж болно. Мөн түүнээс секс хийж байхдаа “өнөөх”-өө чинийхээс бүрэн гаргаж, оруулалгүйгээр тэрүүхэнд нь хөдөлгөхийг хүс. Кегелийн дасгал тогтмол хийх нь ч бас хий ялгарахыг багасгадаг сайн талтай шүү. Гэхдээ хамгийн зөв эмчилгээ бол, ийм чимээ гарах үед ач холбогдол өгөлгүй, инээгээд үргэлжлүүлж сурах юм.
  2. Нөхөр маань надтай хоёр дахь сүвээр хийж үзье гэж гуйгаад байх юм. Анал секс шамбарам үүсгэх юм биш байгаа?
    Хэрвээ чи өөрөө үүнийг туршиж үзэхдээ дуртай, тайван байх юм бол цагаан мах чинь эргэхгүй. Шамбарам бол анусны нүхэнд хэт их ачаалал өгснөөс болж үүсдэг өвчин. Анал сексийг туршиж үзэх үед чамд ямар ч албадуулсан мэт мэдрэмж төрөхгүй байх нь чухал ба чи биеэ сул тавьж, өмнө нь зориулалтын тосоор тослож байгаад оролдоод үзвэл элдэв өвдөлт байхгүй. Зарим судлаачид харин ч анал сексийг шамбарамаас сэргийлдэг гэж үздэг. Учир нь энэ нь тэр хэсгийн арьс, булчинг уян хатан болгодог учраас хэр баргийн даралт, ачаалалд хариу үйлдэл үзүүлэх нь багасдаг байна.
  3. Би одоо жирэмсэн л дээ. Удахгүй төрөх гэж байгаа. Хүүхэд гаргасны дараа миний үтрээ мэдэгдэхүйц сунах уу?
    Төрөлтийн дараа үтрээ 1-4 см-аар сунадаг байгалийн жамтай. Суналтын хэмжээ болон буцаж өмнөх шигээ болох магадлал нь чиний хэр их дүлсэн, хүүхэд чинь хэр том байсан, эх баригч чинь урагдалтыг хэр сайн оёсон, төрөлтийн дараа чи Кегелийн дасгалаа хэр сайн хийснээс шалтгаална. Үтрээ чангалах дасгалыг тогтмол хийж сурвал агшилт нь сайн байх болно.
  4. Найз залуу минь надад кунинлунгус хийж өгье гэж гуйгаад байна. Гэтэл би “тэндэх” үнэртээ тийм ч сэтгэл хангалуун биш байдаг. Ичимдэг эрхтнээ яаж сайхан үнэртэй болгох вэ?
    Магадгүй чиний эрхтэн харин ч хэвийн үнэртэй байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч чи эмэгтэйлэг эрхтнээ илүү анхилуун болгохыг хүсвэл халуун ногоотой, хурц хоолноос татгалзаж, жимсний шүүс, ус сайн уух хэрэгтэй. Ялангуяа цангис болон хан боргоцойн шүүс уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мах, загас, сүү сүүн бүтээгдэхүүн жаахан хурц үнэртэй болгочихдог талтай. Мөн заримдаа хөнгөнөөр бие зассаныхаа дараа хүүхдийн нойтон сальфеткаар арччихаж байгаарай. Ийм сальфетки нь биед харшилдаггүй, зөөлөн чанартай учраас сайн тохирох ба бактерийг устгана. Хэрвээ чиний “тэнд” их хэмжээний үс ургасан бол хайчаар багасга. Хэдий чинээ их үс байна төдий чинээ хөлс ялгарч эвгүй үнэр үнэртүүлж мэднэ.

Хэрвээ чиний биеийн доод хавь өмнө нь хэвийн байснаа, сүүлийн үед л хурц, таагүй үнэртэй болоод байгаа бол бохирдол, бактерийн халдвараас үүдэлтэй байж мэдэх юм. Ийм тохиолдолд эмчтэй уулзана уу. Эрхтнээ тогтмол угаах нь зөв боловч, хэт их угааснаар натураль орчныг нь үгүй хийдэг гэдгийг анхаар.

  1. Минийх дээр бага зэрэг биржрүү үүссэн байх юм. Үүнийг зүгээр л түр зуурын үзэгдэл, эсвэл бэлгийн замын халдварт өвчин эсэхийг нь яаж мэдэх вэ?
    Бэлгийн херпес буюу үлд байж магадгүй юм. Гэвч үүссэнээсээ хэд хоногийн дараа ч загатнаж өвдөхгүй байвал биш гэсэн үг. Мөн энэ нь Бартолины булчирхайн үрэвсэл хэмээх өвдөлтгүй өвчин байж магадгүй. Энэ нь бохирдлоос үүсэх ба эмчтэй уулзаж антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эс тэгвэл хагарч идээлж болно. Өөрөө оролдох хэрэггүй, учир нь биеийн бусад хэсэгт чинь халдварлаж мэднэ. Гэхдээ нэг их түгших зүйл биш, ба хэд хоноод эмчлэгдэнэ. Хэрвээ чи тэр хавийнхаа үсийг хусч байсан бол, үс чинь дотогшоогоо ургаад биржрүү үүсгэсэн байж болзошгүй. Биржрүүтэй хэсгийг эвтэйхэн угаагаад хатаах юм бол арьсан дотор чинь орсон үс гадагшаа гарч ирнэ. Тэгсэн ч биржрүү өргөссөн хэвээр байвал эмчээр арьсанд шигдсэн үсийг түүлгэ.
  2. Би саяхан доод эрхтэндээ piercing ээмэг хийлгэсэн юм. Энэ нь намайг халдварт илүү өртөмтгий болгох уу?
    Ер нь бол тэр хэсэгтээ гадны объект хүргэнэ гэдэг тийм ч сайхан санаа биш. Учир нь ичимдэг эрхтний чийглэг орчин нь ямар ч бактерийг хүлээж авахдаа амархан байдаг.Гэвч хэрэв чи ариун цэврийг сайн сахидаг дархлаа сайтай нэгэн бол piercing чамд гай учруулахүй. Хэрэв ээмэг зүүсэн хэсэг чинь шархалж, үрэвсэж, эсвэл хорсоод байвал даруйхан аваарай. Харшил өгч байж мэднэ.
  3. Би фитнесс зааланд дасгал хийж байхдаа, сандлан дээр зүгээр сууж байхдаа ч хааяа дур тавьчихдаг. Би гаж донтой юм болов уу?
    Азтай охин минь! Олон эмэгтэйчүүд дур тавьж чаддагүйдээ харамсаж суудаг. Гэтэл чи өдөр тутмынхаа үйл ажиллагаанаас ч тэр цус хөөргөсөн мэдрэмжийг амсдаг юм байна шүү дээ. Энэ нь огт муу зүйл биш. Чиний ичимдэг эрхтэн бусдаас илүү эмзэг юм байна. Зүгээр л эротик бодолд автаж суухдаа дур тавьдаг хүн ч байна. Дугуй унаж, булчингаа чангалж суллах, хүчтэй найтаахын төдийд л оргазмыг авдаг бүсгүйчүүд ч байдаг. Хэрвээ чи олон хүний дунд норж байгаагаа мэдэгдүүлэхийг хүсэхгүй байвал “өдөр тутам” гэж бидний нэрлэдэг нимгэн ариун цэврийн хэрэглэл хийж байгаарай.
  4. Сексийн үеэр хоолоор тоглож болох уу? Үтрээнд хийхэд аюулгүй хүнс гэж байдаг уу?
    Үтрээний бактериуд чихрээр хооллодог учраас өтгөн крем, зөгийн бал, жимс зэрэг чихэрлэг хүнс “тийшээгээ” оруулж болохгүй. Энэ нь өлсгөлөн байсан бактериудыг хооллож үржихэд нөлөөлөх ба яваандаа өвчин үүсгэнэ. Мөн чихэрлэг хүнс нь чиний үтрээг хамгаалдаг хүчиллэг орчинг үгүй хийх тул халдварт өвчинд мэдрэмтгий болгоно. Түүнчлэн тосорхог хоол нь угаахад хэцүү бөгөөд бактериудыг тэнд нь хорьдог юм. Зөвхөн гэдэс, хөх, өгзөг зэрэг үтрээнээс хол хэсгүүдэд л эдгээр төрлийн хүнсийг хүргэж болно. Аюулгүй аргыг сонгож, бие биенийхээ ам руу шоколадтай гүзээлзгэнэ хийж тогло. Бүр дүрсгүйтмээр байвал цээжин дээгүүрээ крем асгаад хамтрагчаараа долоолго. Мөн гар хангалга хийхдээ лууван, өргөст хэмх зэрэг гонзгой бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй бүсгүйчүүд байдаг. Тэдэнд зөвлөхөд эхлээд тус бүтээгдэхүүнээ маш сайн угааж, зайлаарай. Нэгэнт идэхгүйгээс хойш бэлгэвч углаж байгаад хийсэн ч болно.
  5. Миний ичимдэг эрхтний үс хэтэрхий ширүүн ургаад байх юм. Аман сексийн үед найз залуугийн минь эрүүг урах вий гэж айх юм. Яаж зөөлрүүлэх вэ?
    Тэр хавийн үс ч бас, үс учраас онцгой арчилгаа шаардлагатай. Шүршүүрт орж байхдаа зөөлөн шампуниар угааж, ангижруулагч түрх. 60 орчим секундын дараа сайтар зайлаад, алчуураар арчиж, агаарт хатаа. Гэхдээ зөвхөн гадна талын үсэнд л шампунь хүргэж болно шүү. Ихэнх биеийн саван тэр хэсгийн арьс, үсийг хуурайшч ширүүсэхэд хүргэдэг. Мөн ваннанд орсныхоо дараа чийгшүүлэгч тос түрх

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gaj.ym(124.158.93.71) 2015 оны 03 сарын 03

Xvvxedtei.bolj.cnadaxgvi.baina.nadad.tuclaacn

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.245) 2015 оны 03 сарын 01

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК , АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top