Авто жагсаалд нэгдэхийг уриаллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 28

“MVM CLUB"-ийн зүгээс гишүүд болон дэмжигчдээ өнөөдөр 17:00 цагт "SKY" их дэлгүүрийн зогсоол дээр хүрэлцэн ирж, "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" тайван авто жагсаалд нэгдэхийг уриалсан байна.

Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиогоо асаан тайван замаар жагсан явна. Тэд энэ үйлдлээрээ  монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхийрлэл, халамжин дунд өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэх юм.  Мөн цаашлаад иймэрхүү үйлдлийг таслан зогсооход иргэдийн дуу хоолойг нэгтгэн, хүчирхийлэлд өртөгсөд болон хүчирхийлэгчдэд хатуу анхааруулга өгөх зорилготой юм байна. Одоогоор энэхүү үйл ажиллагаанд нэгдэх хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийн тоо 5000  гараад байна гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top