Талбай дээр жагсаал боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 01

“Босоо Хөх Монгол” бүлгэмийнхэн өнөөдөр Төв талбайд дахин “Эх орончдыг дуудаж байна” нэртэй тайван цуглааныг зохион байгуулж байна. Энэ үеэр иргэдийн чөлөөт индэр ажиллаж, хүрэлцэн ирсэн хүн бүхэнд санал бодлоо илэрхийлэх боломж олгож байгаа ажээ. Жагсагчид “Ноён уулаа аваръя” уриан дор тус ууланд алтны олборлолт явуулахыг тууштай эсэргүүцэж буй юм. Тэд Гацууртын ордод олборлолт явуулснаар Ноён уулан дахь хүннүгийн хаад ноёдын хэдэн зуун булш, бунхан, археологийн үнэт өв сүйднэ гэж үзэж буй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top