Өнөөдөр Олон улсын иргэний хамгаалалтын өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 01

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ)-аас жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг ажээ. Энэ жилийн хувьд эл өдрийг “Иргэний хамгаалалт, гамшгийн аюулыг бууруулах, тогтвортой хөгжил” уриалгын дор тэмдэглэж байна. Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг гишүүн орнуудын хэмжээнд тэмдэглэдэг бөгөөд манай улс тус байгууллагад 1992 онд элсчээ. Байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үед хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах, аюулд өртөгсдөд туслах ажиллагааг иргэний хамгаалалд багтаан ойлгодог байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.245) 2015 оны 03 сарын 01

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК , АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top