Өнөөдөр улаагчин үхэр өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Аргын тооллын гуравдугаар сарын 2. Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Найралт эх одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр авхуулах буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top