Зурхай: Энэ долоо хоногт таныг юу хүлээж байна вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь: Олон нийттэй харилцах ажил эрхлэгчдэд амжилттай долоо хоног байх болно. Орлого дундаж байх боловч гэнэтийн том зарлага гаргах шаардлага тулгарч магадгүй. Бүх төрлийн зөрчил маргааныг шийдвэрлэж, төгсгөж чадна. Таны өмнө дайснууд тань хөндөлсөж чадахгүй. Долоо хоногийн эхнээр гэр бүлд сайхан зүйл тохиолдоно. Аялал зугаалгаар явахдаа эрүүл мэндээ анхаараарай. Хосуудын харилцаанд тааламжтай байх ба ганц бие хониныхон романтик харилцаа тогтооно.

Үхэр: Бизнесмен эрхлэгчдэд тааламжтай долоо хоног. Орлогын эх үүсвэр нэмэгдэж, бизнесийн шинэ гэрээ хэлцэл байгуулах бололтой. Аз таныг ивээх хэдий ч мөрийтэй тоглоом, хууль бус ажилд азаа үзэх хэрэггүй.  Аялал, зугаалгад явбал хөгжилтэй, эрүүл мэндэд тустай байх болно. Гэр бүлийхний зүгээс таньд чухал үүрэг, хариуцлага оноох нь сэтгэлийн дарамт болж магадгүй. Үр хүүхэддээ тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг сануулж байна. Хөл хүнд эмэгтэйчүүдэд тааламжгүй долоо хоног болох нь.

Ихэр: Санхүүгийн үйл хэрэгт маш тааламжтай. Хэвлэл мэдээлэл, нийгмийн ажил, боловсрол, улс төрийн салбарын хүмүүст ээлтэй. Гэвч гэр бүл, хувийн харилцаанд таагүй зүйлс тохиолдох магадлалтай. Хамт олон, нийгмийн зүгээс хүндлэл хүлээнэ. Ээж, эмээ, өндөр настай эгч нарынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Мөн улирлын өөрчлөлтөөс шалтгаалан таны эрүүл мэнд ч сайнгүй байна.

Мэлхий: Бүхэл долоо хоногийн турш аз таньтай хамт байна. Таны хүч зарсан бүхэн амжилт, ашиг авчирна. Дадлага, сургуулилтанд анхаарч, өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Гэвч сөрөг, муу үйлд хүч зарах хэрэггүй. Зочин хүлээж авах эсвэл хэн нэгнийд зочлох бололтой. Хэрүүл маргаанаас зайлсхийж, огцом уурлах хэрэггүй. Цусны даралт, зүрхний хэмнэлээ тогтмол хэмжиж байх хэрэгтэй. Аливаад түргэн бодлогогүй шийдвэр гаргахаас татгалзаарай.

Арслан: Ердийн долоо хоног. Орлого нэмэгдэж, мөнгө сайн олох ч долоо хоногийн эцэс гэхэд таны данс улайсан байх бололтой. Санхүүгийн эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Хүсэл, шуналаа хянаж, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулж, гэмтэж бэртэхээс болгоомжлоорой. Осол, аваарт орох магадлал өндөр байна. Мөн тэсэрч дэлбэрэх зүйлс, гал, цахилгааны утастай маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Бусад хүмүүстэй ам муруйж, маргаан дэгдээхээс татгалзаарай.

Охин: Бизнес эрхлэгчдэд хүнд долоо хоног байх болно. Хамтрагчидтайгаа үл ойлголцох, зөрчилдөх магадлал өндөр байна.Бодлоо цэгцэлж, бодлогогүй үг хэлэх хэрэггүй. Гэр бүлийн орчинд ч хэрүүл маргаантай байх бололтой. Асуудлыг хүчээр шийдвэрлэх гэсний хэрэггүй. Оронд нь хүн бүрийн үзэл бодлыг сонсож, асуудлыг тал бүрээс нь ярилцах хэрэгтэй. Стрессээс үүдсэн нойргүйдэл, хоолны дуршил буурах зэрэг эмгэгт өртөж магадгүй.

Жинлүүр: Өр шир, өвчин шаналал энэ долоо хоногт таныг дахин зовоохгүй. Өрсөлдөгч, дайснуудын хүч суларч, таньд ажлаа тайван хийх боломж бүрдэнэ. Хүмүүстэй эелдэг зөөлөн харилцах байдал тань бусдын сэтгэлийг татна. Сэтгэлийн хөдөлгөөн, үгээ хянаснаар таагүй зүйлсээс хол өнгөрч чадна. Хамт олны дунд үл ойлголцол үүсвэл оролцох хэрэггүй. Хүүхэдтэй болохоор яарч буй хосуудад боломж маш байгаа ч тэвчээртэй байх хэрэгтэй.

Хилэнц: Аливаа уралдаан тэмцээнд амжилт гаргах боломжтой. Археологи, түүх, нийгэм, гадаад хэлний чиглэлээр суралцагсад, ажил эрхлэгчдэд таатай. Энэ долоо хоногт тушаал дэвших, эсвэл шинэ ажилд орох магадлал өндөр байна. Эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа тул анхаараарай. Зайлшгүй тохиолдлоос бусад үед бусадтай зөрчилдөх хэрэггүй. Санхүүгийн байдалд онцын өөрчлөлт гарахгүй.

Нум: Гэр бүл, хувийн амьдралд та илүү их аз жаргалыг мэдрэнэ. Гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөх боломж бүрдэх бололтой. Шинэ гэр, машин худалдаж авахаар төлөвлөж байгаа бол одоо яг тохиромжтой цаг нь. Хосуудад тааламжтай байх бөгөөд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлнэ. Долоо хоногийн сүүлээр баяртай мэдээ дуулна. Хэт таргалалт, чихрийн шижин, бөөрний өвчин таны санааг зовоосон хэвээр байна.

Матар: Маш таагүй, хүнд долоо хоног айсуй. Хамаатан садан, ах дүүстэйгээ маргалдаж, хэрүүл үүсч болзошгүй. Хэдий шаргуу хөдөлмөрлөсөн ч ажил төрөл амжилттай байх нь ховор байна. Санхүү, гэр бүл, нийгмийн амьдралтай холбогдсон яаруу шийдвэр гаргах хэрэггүй. Уран бүтээлч матрынхан авъяас, чадварынхаа ачаар хүнд байдлыг эргүүлж чадна. Өөртөө итгэх байдлаа нэмэгдүүлэхийг хичээгээрэй.

Хумх: Хосуудад тааламжгүй. Стрессээс үүдэн эрүүл мэндэд асуудал үүснэ. Бага зэргийн асуудал үүссэн ч санхүүгийн байдал сайжирна. Үг яриагаа хянаж, бусдад сөрөг хандлага үзүүлэх хэрэггүй. Долоо хоногийн дундуур таньд ашигтай боломж гарч ирнэ. Гэр бүлийн ахмад настнууддаа анхаарал тавьж, эрүүл мэндэд нь анхаараарай. Таны эсрэг өрсөлдөгч, дайснуудын үйл ажиллагаа идэвхижихийг сануулж байна.

Загас: Уулыг ч эргүүлж чадах эрч хүч таньд байна. Гэвч өөрийгөө хянаж чадаагүйгээс том асуудалд орооцолдож мэднэ. Санхүүгийн байдал сайжирч, их хэмжээний орлого орж ирэх бололтой. Хайр дурлал, гэрлэлтэнд маш тааламжтай байна. Хүүхэдтэй болохыг хүсч буй хосууд сайхан мэдээ дуулна. Хуян хөөрөх, толгой өвдөх зэрэг эмгэг үүс болзошгүй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR UMAR(41.190.2.106) 2018 оны 03 сарын 31

Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл зарахыг хүсч байна уу? Бөөрний үү? Чи байна шүү дээ Бөөрийг зарах боломжийг хайж олох Санхүүгийн эвдрэлээс болоод юу хийхээ мэдэхгүй байна Үүнийг хий, тэгээд өнөөдөр бидэнтэй холбоо бариарай Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Миний нэр бол Doctor UMAR Би бол UMAR Clinic-д нефрологич юм. Манай клиник Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид бас эмчилдэг Бөөрний худалдан авалт, шилжүүлэн суулгах Холбогдох хандивлагч Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Дубай, Кувейт улсад байрладаг Хэрэв та бөөр худалдаж авах, худалдан авах хүсэлтэй бол бүү хий И-мэйлээр бидэнт

0  |  0
Top