Өнөөдрөөс тэтгэврийн нэмэгдэл олгогдоно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Засгийн газрын 2015 оны тогтоолын дагуу өнгөрөгч сарын нэгний өдрөөс эхлэн тэтгэврийн нэмэгдэл тооцож гуравдугаар сарын тэтгэвэр дээр нөхөн олгохоор болсон. Тиймээс энэ сарын тэтгэврийг авахдаа хоёр сарын тэтгэврийн нэмэгдэлийг хамт авна гэж албаны эх сурвалж мэдээллэсэн юм. Мөн 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230 000 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 195 000 төгрөг байлгахаар тогтсон байна. Энэ онд тэтгэврийн хэмжээг 20 000- 22 000 төгрөгрөөр нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс тэтгэврийн нэмэгдлийг өнөөдрөөс эхлэн олгохоор болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top