Шороон болон цасан шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Энэ сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top