Н.Алтанхуягийг яагаад АТГ шалгах болсон бэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Улс төрийн өндөр албан тушаалтнууд “сааль” ихтэй суудлаасаа буухдаа АТГ-ын хаалга татах нь хэвийн үзэгдэл болжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж эхэлсэн ч чухам ямар учраас вэ гэдэгт тайлбар хийхгүй байна. Н.Алтанхуягийн талаар сураглаж очсон сэтгүүлчдийг хөөх шахуу явуулж байгаагаас үзвэл Н.Алтанхуягийг шалгаж байгаа нь үнэн аж. Тэрбээр Ерөнхий сайдын суудлаасаа буухаасаа өмнө “Төр засгийн үйл ажиллагаанд АТГ учруулж байгаа нэг хохирол нь хүмүүсийн томилгоонд эрээ цээргүй оролцдог болсон явдал.  Прокурорын хяналтыг тийш нь авчихлаа. Олон юмыг нэг доор бөөгнүүлэхээр сөрөг үр дагавар гарч байгаа юм. АТГ-т бизнес эрхэлж байгаа хүмүүсийг шууд барьж аваад сэгсрээд шоронд хийгээд байх шаардлага төдийлөн байхгүй” хэмээн шүүмжилж байсан юм. Тэгвэл суудлаасаа буусан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ямар учраас АТГ-ын “бай” болсон байх магадлалтай талаарх баримтуудыг хүргэе.

Аавынх руу татсан “Нүүрс хөтөлбөр”

Н.Алтанхуягийг нийслэлийн иргэдэд зориулж хийсэн хамгийн сайн ажил бол “нүүрс” хөтөлбөр гэдэг. Дундаж амьдралтай иргэдийн орлогоос давсан, хөөсөрсөн үнэтэй байсан нүүрсний үнийг буулгаж чадсаны үр дүн одоо ч харагдаж байна. Даанч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Н.Алтанхуягийн зөвлөх байсан Л.Гансүх дундаас мөнгө идсэн,  3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт орооцолдож “аавын хаалга” татсан. Л.Гансүхийн хэрэг дуусаагүй, батлан даалтад гарсан байгаа билээ. Тиймээс туслахынх нь энэ мөнгө завшсан гэх хэрэгт Н.Алтанхуяг оролцсон байж магадгүй юм.

Зарцуулалтаа зарладаггүй “Чингис бонд”

Эхнээсээ л хэл ам дагуулсан “Чингис бонд”-ын зарцуулалтын асуудал одоо ч олон нийтийн анхаарлыг татсаар байна. Дэлхийн зах зээлээс олж ирсэн 1,5 тэрбум долларыг юу юунд зарцуулсан, тэр нь үр дүнтэй байгаа эсэх тал дээр маргаан үргэлжилсээр байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Чингис бонд”-оор мөнгө босгож, түүний зарцуулалтыг хянаж байснаараа бүх нарийн асуудлыг мэдэж байгаа нь гарцаагүй. Хэрэв “Чингис бонд”-д асуудал үүссэн бол түүнийг хянаж байсан Н.Алтанхуяг ч асуудлаас салахгүй нь толорхой юм. Тиймээс түүнийг “Чингис бонд”-ын асуудлаар шалгагдаж эхэлсэн гэх таамаг байна.

255 сая төгрөгийн “Бумбардай” комикс

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад “Бумбардай” комикс олон улсын үзэсгэлэнгээс шагнал авч амжилттай яваа. Гэхдээ энэ комикс Н.Алтанхуягийг АТГ-аас шалгах болсон бас нэг шалтгаан байж болохыг үгүйсгэхгүй. Өмнө нь түүнийг Ерөнхий сайдын багц 50 тэрбум төгрөгөөс “Бумбардай” есөн цуврал ном бүтээх ажилд 255 сая 600 мянган төгрөг, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр хэрэгжүүлэхэд 500 гаруй сая төгрөг зарцуулсныг хууль бус хэмээн үзэж АТГ-т  шалгуулах хүсэлт гаргаж байлаа. Тус номыг гаргахдаа тендерийн хуулийг зөрчсөн талаар "Бумбардай" патентаа өнгөрсөн долдугаар сарын 1-нд авсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг тендергүйгээр мөнгийг нь шилжүүлэхийг зургадугаар сарын 29-ны өдөр шийдсэн байна. Хуульд зааснаар бол тендер зарлаж шалгарсан компанид нь эрхийг нь олгодог. Гэтэл тендер зарлалгүйгээр ганцхан газарт давуу эрх өгсөн нь Ерөнхий сайд болон Н.Эрдэнэбаяр нар нь хоёулаа хууль зөрчсөний илрэл” гэж мэдэгдаж байлаа.

Охин А.Саранзаяагийн “хуурай гарсан” хэрэг

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг "Авлигатай тэмцэх газар"-аас шалгасан нь хэсэгтээ л олон нийтийг шуугиулсан. Нийт таван тэрбум төгрөг “идсэн” “Цэвэр агаар” сангийн хэрэгт холбоотой гэж шалгаж байлаа. Тэрбээр Сангийн яамны Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэнээр ажиллаж байсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн тусгаарлан шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Гэсэн ч “Цэвэр агаар сан”-гийн хэрэг холбогдсон бусад хүмүүс яла авч, А.Саранзаяа ганцаар үлдэж хоцорсон юм. Тиймээс Ерөнхий сайдын охин “хуурай гарсан” энэ хэргийн үйл явцад Н.Алтанхуяг оролцож “чимээгүй” болгосон байх магадлалтай гэж зарим хүн хардаж байна.

Эдгээрээс гадна Орон сууцжуулах 8 хувийн зээл, 888 төсөл, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, Гудамж төсөл зэрэг өмнөх Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан хэмээн шалгаж байх магадлалтай гэх олон янзын таамаг байна. Учир нь дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад "но" гарсан талаар явган яриа гардаг байсан ч Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх хугацаанд хуулийн байгууллагаас шалгаж байгаагүй билээ. 

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
suh(103.10.20.66) 2015 оны 03 сарын 03

idsen ch ideegui ch Altanhuyag bol hiisen yumtai hvn. hiisniig ni bid bvgd bieeree mederch yabaa. elbegdorj shig l hydlaa hoshgoryylj amin hybiin ambits huuguugui

0  |  0
Зочин(183.177.98.26) 2015 оны 03 сарын 02

АТГ улс төрийн газар болсон шүү. Үндсэн хуулийн бус газар. Өөрсдөө ч том гаруудаас авилгал авч байгааг үгүйсгэхгүй. Улс хөгжих тутам хулгайчийн арга нарийсдаг. Шүүхийнхний цалин нэмдэг нь урх хүүхдэд өгдөг чихэр үзмээ нэмсэнтэй агаар нэг. Өөрийн цалингаас дээш авилгал өгөхгүй бол чи шоронд номоороо хатна.Шуналд хязгаар байхгүй. Төр хуулиар хамгаалуулсан луйварчдыг давраалаа.Үндсэн хууль,эрүүгийн хуулинд мөнгөтэй хүнийг яллахгүй гэсэн заалт оруулчихсан нь амар юм биш үү.

0  |  0
Зочин(183.177.98.26) 2015 оны 03 сарын 02

Авилгалтай тэмцэх газар нь МАН -ын лайтай лантуу болсон газар. Энэ газрын бүрэлдэхүүнийг сайтар эргэж харахыг эрх бүхий газруудад анхааруулж байна. Ер нь УИХ,Засгийн газарт шургасан хэмжээгүй баян,тэрбумтангуудыг яаж баясан талаар та нар шалгалдаа. 92 онд нэг шугамнаас гарсан нөхдүүд яагаад ингэж баяжив.Эд нар улс эх орныг халаа сэлгээгүй шахам 20-иод жил удирдчихаад ард түмнийг өөртөөгөө адил баяжуулах,амвдралыг нь дээш татах бодлого барьсангүй вэ.Эдний дотор үгээгүй ядуу хүмүүсийн үр төл олон байгаа. Шаардлагатай бол олонд ямар новшнуудаас гаралтай ямар новш байсныг нь дараа тавья.

0  |  0
Зочин(183.177.98.26) 2015 оны 03 сарын 02

Авилгалтай тэмцэх газарт МАН-ын том гарууд огт шалгагдаггүй.Эдний эсрэг буюу дургүйг нь хүргэсэн хүнийг бол Энхбаярдаад хаячихдаг.Алтанхуягийг шалгаж болно. Үнэн мөнийг иргэдэд сайтар ил тод тавиарай. Баяр,Зоригт гэгч нөхдүүд монголын ашигт малтмалыг монголтой нь худалдчихсан,гадаадад гараад аль үнэтэй тансаг орчинд жаргаж,цэнгэж явна. Бас шалгалдаа.Миеэгомбын бүлтгэр хүү газрын наймааны загалмайлсан эцэг улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг алдагдуулчихаад гайтай нүдээрээ газар харж гайгүй нүдээрээ морь хараад явж байна. Бас шалгалдаа.Сү Батболд гэгч нөхөр чинь бас л зүгээргүй этгээд.

0  |  0
зочин(103.229.121.84) 2015 оны 03 сарын 02

Нэг улс 2 төсөвтэй болж, бонд, зарим хөтөлбөр, төслийн хөрөнгийн зарцуулалт хуулиас гадуур, нууц явж, том хохирол гарсан байх магадлалтай. Маш сайн шалгаж үнэн мөнийг тогтоож ард түмэнд мэдээлэх шаардлагатай шүү. Бөөрөнхийлсэн, авч, хаяж болохгүй юм хийвэл шалгах ч хэрэггүй.

0  |  0
gg(180.235.184.194) 2015 оны 03 сарын 02

hiihgui iddeg malnuudaas heegeed iddeg ni deer bailgui dee

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 03 сарын 02

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
гүр(182.160.4.123) 2015 оны 03 сарын 02

ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бодлогын том алдаанууд гаргасан. үүний эдийн засгийн хор хохирол салбар бүрт байгаа даа.

0  |  0
0(103.26.195.160) 2015 оны 03 сарын 02

Ih ym hiusen hun shuu huurhii ym hiisen huniig dandaa buruutgaj bdag uursduu yu chadahgui archaagui zantai humuus manai mongolchuud

0  |  0
Zochin(96.25.135.109) 2015 оны 03 сарын 02

Naad enhbayaraa orhioch Altankhuaggaa khataagaad ogvol ard tvmend oor oor kharagdaj bhdaa.

0  |  0
Top