Олон хүүхэд унасан ”Дүнжингаравын хурд” морь биш машины уралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Морь унана гэдэг, ялангуяа өвлийн хахир цагаар морьтой уралдана гэдэг хүнд хөдөлмөрт орно. Бид наадам, өвлийн уралдаан эхлэх үеэр энэ талаар амаа чилтэл ярьсан ч нөхцөл байдал дээрдэхгүй, баячуудын зугаагаа гаргадаг талбар хэвээр байна. Энэ жил ч нөхцөл байдал дээрдсэнгүй, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон "Дүнжингаравын хурд" уралдааны үеэр 11 хүүхэд мориноосоо уналаа. Уг уралдаан эхлэхээс өмнө мэргэжлийн байгууллагууд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр сануулга, анхааруулга өгсөөр байсан ч "Дүнжингарав" уралдаан өмнөх жилүүдийнх шигээ эрсдэл ихтэй болж өнгөрлөө

Морин уралдаан гэдэг нэг талаасаа малчдыг, уяачдад бай шагнал олгож тэтгэж байгаа мэт боловч цаанаа хэдэн баячуудын бизнес байдаг нь нууц биш.

 

Амралтын өдрөөр болсон "Дүнжингаравын хурд"-ын үеэр яг хэдэн хүүхэд мориноосоо унасан талаар мэдээлэл гараагүй байгаа ч уралдаан дунд мориноосоо хуйлран унаж байгаа хүүхдүүдийн бичлэг нэгийг бодогдуулна. Уралдааны үеэр хүүхдүүд хүнд гэмтэж, бэртээгүй ч цаашид өвлийн уралдаан зохиож байх нь зөв, буруу эсэх талаар дахин бодож үзэхэд хүргэж байна.

Ер нь морин уралдаан гэдэг нэг талаасаа малчдыг, уяачдад бай шагнал олгож тэтгэж байгаа мэт боловч цаанаа хэдэн баячуудын бизнес байдаг нь нууц биш. Хурдан удмын адуугаа наймаалцах, бие биенийхээ дээр гарах гэж оролдсон бас нэг хобби гэж хэлж болохоор. "Дүнжингарав"-ын үеэр уралдаж буй мориноосоо илүү том жип машинтай баячууд олон байсан гэхэд хилсдэхгүй. Морьдыг даган үхэн хатан давхилдах тэднийг баясан хөөрөх зуур хэдэн хүүхэд ч амь насаа алдаж болохоор байлаа. Тиймээс ядаж л өвлийн цагт морин уралдааныг зогсоож, хүүхдийн амь насыг хамгаалах хэрэгтэй. Хацраа хайруулж, нулимсаа урсгаж зогсох хүүхдүүд бай шагнал аваад баярлаж буй хүүхдүүдээс хэд дахин олон шүү дээ. 

"Дүнжингаравын хурд"-ын үеэр мориноосоо ч олон баячуудын машин

Уралдааны үеэр мориноосоо унаж, шавартай хутгалдсан хүүхдүүд.

Түүний амь нас дээсэн дөрөөн дээр байлаа.

"Дүнжингаравын хурд" уралдааны үеэр хүүхдүүд мориноосоо унаж буй бичлэг: 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erka(113.216.76.237) 2015 оны 03 сарын 05

Ulsiin horongoor garaa ugaasan baychuud geed bgaa bolovson hulgaich nar oorsdoo dulaahan jeependee tarvalzaj. gadaa ovoliin huitend mori uyaj, unaj baigaa malchid tednii ur huuhed gar holoo holdoon bj hulgaich nariig bayasgaj bdag zerleg humuus manai mongoloos oor uls oron bhgui mori uralduulah durtai yum bol bayan hulgaich nar jeepneesee garch ireed oorsdoo unaad uz nus n hatsar deeree holdoh bh da 8-X

0  |  0
anhaa(122.201.24.118) 2015 оны 03 сарын 04

chi zovshoorood huuhdee uhuulee gej bodii chamd yamra baihav naad baytsuul chine huuhdee mory unuulhuu cham shig mal nuud bga bolhoor mongol hugjihgui bga un daa 49.0.162.212

0  |  0
зочин (49.0.162.212) 2015 оны 03 сарын 03

эцэг эх нь зөвшөөрсөн л бол яадгий.

0  |  0
энхээ(202.70.46.206) 2015 оны 03 сарын 03

Энэ арай дэндүү юмаа хүүхдийг адсагнаасаа дор үзэж байдаг морь уралдуулаач уяачидаа өөрийнхөө хүүхдээр унуулаад үзээч.

0  |  0
Цээгий(150.129.141.148) 2015 оны 03 сарын 02

Еерсдийнхээ хvvхдээр унуулахгуй нь ойлгомжтой.Нvгэлт баячууд

0  |  0
Батаа(202.179.11.74) 2015 оны 03 сарын 02

Хүнээр морио уяуулчихаад,хүний бага хүүхдэр морио унуулчихаад өөрсдөө гавъяа байгуулсан юм шиг алдарт уяач гэсэн том хэргэм зүүж гангарч байгаа баячуудаар өөрсдөөр нь морийг нь унуулах хэрэгтэй. Баячууд арай хэтэрч байна аа төр засаг хүүхдийн байгууллагууд юу бодож байна да

0  |  0
bolioochee(212.95.7.64) 2015 оны 03 сарын 02

Huuhduudiin ami nasaar zugaa hiihee boliocheee.

0  |  0
miori(202.179.7.84) 2015 оны 03 сарын 02

ene mori ni haana uraldaad bgaam be rally yum bishuu

0  |  0
бурхан(202.21.115.36) 2015 оны 03 сарын 02

энэ тамлаач нарыг чөтгөр эзэмдээсэй

0  |  0
Top