”Samsung Galaxy Edge”-ийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mobile World Congress 2015 гар утасны үзэсгэлэн худалдааны үеэр Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч Samsung компани Galaxy S6 Edge загварын гар утсаа танилцууллаа.

Энэхүү бүтээл энэ сараас худалдаанд гарах бөгөөд хоёр талдаа дэлгэцтэй, хажуу ирмэг нь налуу хийгдсэн сонирхолтой гар утас юм. Урьд нь ухаалаг утасны зах зээлд иймэрхүү загвар туршилтын хэлбэрээр тавигдаж байсан боловч хэрэглээнд нэвтэрч байгаагүй юм. Харин Samsung Galaxy s6 Edge хэмээх энэхүү утас анх удаа энэ төрлийн загвартайгаар худалдаанд гарч байна.

Дэлгэцний хувьд 1080p нягтаршилтай, 5.1 инч өргөн бөгөөд Super Amelod хийцтэй юм. Түүнчлэн Android Lolipop 5.5 үйлдлийн системээр баяжуулагджээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hereglegch(27.123.214.115) 2015 оны 03 сарын 04

IPhone shig aldsan ch olchihdog program gui bol ymar ch utas hiigeed amjilt olohguiee

0  |  0
Top