Л.Эрхэмбаярыг МАН-тай маш нууц гэрээ байгуулсан гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан сүүлийн үед дарга, удирдлагуудаа солих асуудлаас үүдэн хэрүүл тэмцэл ихтэй байгаа. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам, дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс бүрдсэн хэсэг нөхөд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Тэд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг өрсөлдөгч улстөрийн хүчинтэйгээ “маш нууц” гэрээ байгуулсныг юуны түрүүнд дуулгасан юм. Тэрхүү гэрээ нь гэсэн таван заалт, 20 зүйл бүхий гэнэ. Түүнчлэн энэхүү гэрээний дагуу Л.Эрхэмбаяр МАН-тай урьдчилан тохирч СХД-ийн ИТХ, ЗДТГ-ын удирдах 34 албан тушаалын наймааг гардан гүйцэтгэсэн гэж мэдэгдэв.

       Тус “маш нууц” гэсэн гэрээнд тусгахдаа аливаа томилгоог хоёр тал харилцан тохирсны үндсэн дээр батлах. Энэхүү гэрээ байгуулагдсанаар хоёр тал аль нэг рүүгээ улстөрийн акц зохион байгуулахгүй байх. Хамтран ажиллах гэрээний хүрээнд тохирч  томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй байх гэсэн хэд хэдэн үндсэн заалт байгааг мөн энэ үеэр дурдаж байлаа. Энэхүү гэрээг 2012 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 2016 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө хэмээгээд нууц гэрээний эхийг үзүүлсэн юм.

       Нөгөө талаар Л.Эрхэмбаяр нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж ахуй цагтаа буюу 2012 оноос хойш нийтдээ найман удаагийн сонгуульд оролцсон ч ганц ч удаа ялалт байгуулаагүй бөгөөд өөрөө орон нутаг, УИХ-ын  сонгуульд дөрвөн удаа нэр дэвшсэн ч ялалт байгуулаагүй юм байна.

       Тиймээс сонгогч олны итгэлийг алдаад зогсохгүй, сонгогч олны саналыг уландаа гишгисэн Л.Эрхэмбаяраар нам гал тогоогоо бариулж байгаатай хатуу тэмцэнэ, бидний энэ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцэлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэж хэвлэлийн хурал зарлагдсад хэллээ.

Л.Эрхэмбаяр хувьд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа. Тун удахгүй түүнийг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэж таарна. Тэгвэл ямар ч байсан Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан түүнийг дэмжихгүй гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 03 сарын 03

Нөгөө ТҮМЭН ШУВУУТ-н эзэн Эрхамбаяр мөн биз дээ Түмэн шувуут чинь ахан дүүсээрээ байдаг залуучуудыг өөрөөр хэлвэл өөрсдөөсөө илүү боловсролтой хүмүүсийг ажиллуулах дургүй дарамталж шар махтай нь хатаасаар байгаад зайлуулдаг газар даа тэнд шудрага юм гэж огт байхгүй Ямарч ёс зүйгүй муухай хүмүүс ажилладаг Жинхэнэ дарангуйлал байдаг Фашистуудыг илчлэх нь зөв дэмжиж байна

0  |  0
Zochin(150.129.140.225) 2015 оны 03 сарын 02

Mongoliin uls tord yaj yanhan bolohiig ehluulsen uls toriin top yanhandaa hoorhii erhembayaraa gej.....

0  |  0
зочин(202.179.11.98) 2015 оны 03 сарын 02

нийслэлийн ИТХ-ын гишүүн байсан шүү дээ эд нар нэг улс төржхөөрөө нэгнийгээ алах юмаа

0  |  0
Top