Хойд Солонгос ойрын тусгалт пуужин туршжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Хойд Солонгос хоёр ч ойрын тусгалт балластик пуужин туршсан байна. БНАСАУ-ын тал даваа гарагийн өглөөний 6:40 цагт нутгийнхаа далайн хилийн баруун өмнөд зүгт хөөргөж, Японы тэнгисийн эргээс холгүй унасан гэнэ.

 Эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын тал Пхеньянаас 60 км-ийн зайд байрлах Нампо хотоос эдгээр пуужинг дараалан хөөргөсөн байна. Пуужингууд 490 км хөөрөөд далайд унасан бөгөөд үүнийг Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын алба анх олж илрүүлжээ.

Пуужин хөөргөсний дараа Өмнөд Солонгосын тал онц байдал зарлаж хөрш орнууддаа мэдэгдэн, пуужингаас хамгаалах байгууламжуудаа идэвхжүүлжээ. Дараалсан пуужингууд далайд унасны дараа Пхеньян өөр ямар нэгэн хол, ойрын тусгалт пуужин харваагүй аж.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top