Хүчирхийллийн эсрэг таван ээж жагслаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

“Ээж бүхний дуу” хоолой фэйсбүүк группээс хүчирхийллийн эсрэг эв санааны нэгдлийн томоохон цуглаан зохион байгуулахаар мэдэгдээд байсан ч өнөөдөр тавхан ээж жагслаа. Тэд энэ удаагийн цуглаанаараа хүчирхийллийн эсрэг хуулийг түргэн батлахыг шаардсан юм. Тэд хэдий цөөхүүлээ ч гэсэн өөрсдийн дуу хоолойгоо олон нийт болон төр засагт хүргэхийг зорьж хүйтэн гэлтгүй нялх хүүхдээ хүртэл дагуулан ирж жагссан байна. Цаашид ч өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр байх болно гэдгээ мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top