Тони Блэйр Монголд ирсэн гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр Монголд ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ.. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд зочилж, Монголын нөлөө бүхий улстөрчтэй уулзсан гэх мэдээлэл байна.

Өмнө нь хамтарсан Засгийн газрын үед Ерөнхий сайд асан Тони Блейрт хамтран ажиллах санал тавьснаар өнгөрсөн жил манай улсад хүрэлцэн ирж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нартай уулзсан юм. Энэ удаад манай улсад юуны учир хүрэлцэн ирсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top