ИЗНН-ын даргыг шинээр сонгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Ирэх сарын 9-ний өдөр ИЗНН-ын 15 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн баярын үеэр тус намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж ИЗНН-ын даргын сонгуулийг явуулахаар болсон байна.  ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн С.Оюун өнөөдрийг хүртэл нийт 15 жил ажиллаж байгаа билээ. Харин намын зарим гишүүд Ардчилсан намын эрхшээлд ажиллаж ямар нэгэн асуудлаар байр сууриа хүчтэй илэрхийлж чадахгүй байна хэмээн үзэж байгаа бөгөөд намын даргын асуудлыг ийнхүү хөндөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top