Хуурамч мөнгөн тэмдэгтийн тохиолдол бүрт эрүүгийн хэрэг үүсгэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Сүүлийн үед мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хийж хэрэглээнд нэвтрүүлэх ноцтой хэргүүд ихээр гардаг болсон. Ялангуяа арилжааны банкууд болон дэлгүүрүүдэд хуурамч мөнгөн тэмдэгтээр үйлчлүүлэх тохиолдол улам бүр газар авсаар байгаа юм. Энэ үйлдлийн талаар албаны эх сурвалж мэдээллэхдээ одоогийн байдлаар гадны ямар нэгэн улс орноос манай улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хийж хэл нэвтрүүлсэн үйлдэл илрээгүй. Харин монгол хүмүүс гар аргаар хуурамчаар мөнгөн тэмдэгтийг хийж байгаа тохиолдлууд их гарах болсон гэж байна. Тиймээс иргэн та мөнгөн тэмдэгттэй харьцахдаа болгоомжтой байж хуурамч мөнгөн тэмдэгтийг ялгах чадвартай байх хэрэгтэй бөгөөд хуурамч мөнгөн дэвсгэртийг илрүүлвэл яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй юм. Манай улсын хувьд хуурамч мөнгөн тэмдэгтийг илрүүлсэн тохиолдол бүрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top