Г.Сарангэрэл О.Баасанхүү гишүүнд нэхэмжлэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Мансууруулах бодис хууль бусаар олж авч хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс нэг жил зургаан сарын ял аваад байсан Г.Сарангэрэл Дүүргийн иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэрбээр хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож багагүй шуугиан тариад байсан билээ. Түүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэргийг нь шүүхээр шийдэгдээгүй байхад “Хар тамхичин, биеэ үнэлэгч” хэмээн олон нийтэд зарлаж, цагдан хорих ангид байхад нь очиж уулзан дарамталсан талаар өмгөөлөгч нь мэдэгдэж байсан. Тиймээс Г.Сарангэрэл нь О.Баасанхүүг хариуцагчаар татаж түүнээс тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Харин одоогийн байдлаар нэхэмжлэлийн хувийг О.Баасанхүү гишүүнд гардуулаагүй байгаа аж.

Дашрамд дурдахад Г.Сарангэрэлийн хорих ял энэ сарын сүүлээр дуусч байгаа аж.

Д.Эрдэнэсолонго

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.214.124) 2015 оны 03 сарын 04

залуу хүн гэхэд яасан их шунал вэ эх орондоо хэрэгтэй зүйл хийж амьдрах хэрэгтэй амар хялбар их мөнгө олох гэсэн сэтгэл чинь харамсмаар байна

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 03 сарын 03

Тэмүүжин Баасанхүүгээс өш хонзонгоо авахаар зааж өгч дээ Сарангэрэл чинь шунлын тулам биеэ үнэлэгч болж харагдаж байна Ичмээр юм юм л бол өчнөөн мөнгө л нэхдэг болж дээ Мөнгө аваад 3-уулаа хувааж авахаар тохирсон юм байх даа

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.93) 2015 оны 03 сарын 03

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top