Хоёр зуу гаруй ”хүүхэдтэй” дуучин

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Ая зохиогч, дуучин Н.Баасандоржийг "Зөөлөн зөөлөн замбуулин" дууны зохиогч гэдгээр нь олон нийт мэддэг. Гэхдээ түүнийг 200 гаруй дууны ая зохиосон хөдөлмөрч нэгэн гэдгийг тэр бүр мэддэггүй. Дуучин Н.Баасандорж хөгжмийн багш, дуучин мэргэжилтэй ч аяыг нь зохиосон дуугаа өөрөө дуулахаас илүү ангийн найз нартаа өгдөг юм байна.

Тэрбээр "Зөөлөн зөөлөн замбуулин", "Хос шарга", "Хосын хорвоо", "Хонгор нутаг минь", "Хайрын өдрүүд", "Миний адуун сүрэг" нэртэй 6 цомог гаргасан. 2003 онд Зөөлөн зөөлөн замбуулин, 2005 онд Зөөлөн зөөлөн замбуулинд зөн минь тэр л хэвээрээ, 2008 онд Хосын хорвоо-1, 2010 онд Хосын хорвоо-2, 2014 онд Зөн билэгтэй ээж минь тоглолтуудыг хийсэн. Харин энэ удаа "Монголын сайхан ээжүүд" нэртэй зургаа дахь бие даасан тоглолтоо 3-р сарын 05-ны өдөр хийх гэж байна. 

Олны хүртээл болсон уран бүтээлээс:

  • МУГЖ Х.Болормаа "Элээх тавилан"    
  • МУГЖ С.Батсүх "Зөөлөн зөөлөн замбуулин", "Зан сайт монгол бүсгүй"
  • МУГЖ С.Жавхлан "Зөөлөн зөөлөн замбуулин", "Бид монголчууд"
  • МУГЖ Г.Батбаяр "Уяач миний жаргал", "Гурван хүрэн"
  • МУСТА Л.Болдбаатар "Аавын нутаг", "Аавынхаа тухай ярихад"
  • МУСТА Тамир, Оюунцэцэг "Хайранд хоргодсон намар"
  • МУСТА А.Хосбаяр "Энхрийхэн", "Хийморийн буянтай аав", "Хайрлаарай"
  • Найдандорж "Сэтгэлийн нандин" гэх мэт.

Өөрөө дуулсан дуунууд:

  • Хос шарга
  • Хонгор нутгийн минь сураг
  • Тэр л хэвээрээ
  • Хосын хорвоо
  • Зөн билэгтэй ээж минь
  • Ээжийгээ ачлахсан
  • Хонгорын бөх
  • Хонгорын хурд
  • Нутгаа саналаа
  • Шандаст хурдан хүлгүүд
  • Далай зээрд гэх мэт. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top