Хоёр бөхийн цолыг хураах зарлиг гаргажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх допингийн шинжилгээ өгснөөс хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар МҮБХ-оос зарласан билээ. Тэгвэл допинг хэрэглэсэн Б.Суманчулуун болон Б.Адьяабат нарын тав давсан давааг хүчингүй болгох тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдсон тул хоёр бөхийн улсын начин цолыг хураах зарлигийг энэ сарын 18-ний өдөр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top