Ерөнхий сайд цөмийн энергийн комиссийг даргална

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Цөмийн энергийн газрыг Засгийн газрын шинэчилсэн бүтцээр татан буулгаад байсан. Тиймээс тус газрыг хариуцаж байсан ажлын чиг үүргийг Цөмийн энергийн комисс хариуцан гүйцэтгэхээр болоод байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар тус комиссын бүрэлдэхүүн дүрмийг шинэчлэн баталсан байна. Уг комиссийг Ерөнхий сайд даргалж, холбогдох яамдын сайд болон дэд сайд газрын дарга нар гишүүнээр ажиллахаар болжээ. Цөмийн энергийн комиссийн ажлын албаны орон тооны хязгаар 33 байхаар тогтсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top