Японы виз мэдүүлэхэд заавал урилгатай байх шаардлагагүй боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Япон улсад зорчих виз мэдүүлэхэд журамд өөрчлөлт орсон талаар Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. Үүнд,

1.   Японы талаас урилга, батлан даалтын бичиг заавал шаардахгүй. Хэрэв виз мэдүүлэгч нь санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй тохиолдолд л урилга, батлан даалтын бичиг шаардлагатай. Мөн виз мэдүүлэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгнө.

2. Зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт оржээ.

3. Виз мэдүүлгийн хуудсаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөхөөр болжээ.

4. Визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгон, визний мэдүүлэг хүлээн авсан өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэх юм байна. Материал бүрэн биш тохиолдолд хүлээн авахгүй.

Энэхүү журмын өөрчлөлт өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dh(112.72.13.239) 2015 оны 03 сарын 03

Shaa2 umhii samurainud *** samurai

0  |  0
..(103.229.120.14) 2015 оны 03 сарын 03

ali deer l urilga hereggyi bolson shdee, shine medee bish bn

0  |  0
Top