Сингапур дэлхийн хамгийн үнэтэй хот

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Сингапур дэлхийн хамгийн өртөг өндөртэй хот болохыг Олон улсын Эдийн засгийн үнэлгээний газар тогтоожээ. Манай гараг дээр амьдрахад хамгийн их мөнгө төлөх хотуудын эхний тавд Сингапур, Парис, Осло, Цюрих, Сидней бичигдсэн байна. Энэхүү судалгааг дэлхийн 133 хотоос эрэмблэн гаргасан байна. ОУЭЗ-ийн үнэлгээний газар нь Нью-Йорк хотод төвлөрөн ажилладаг байна.

 Жагсаалтыг гаргахдаа 160 гаруй шаардлага, үзүүлэлтээр дүгнэжээ. Үүнд бүтээгдэхүүн, хоол хүнс, хувцас хэрэглэл, өдөр тутамд зарцуулах байр түрээс, автомашины хэрэглээ, татвар зэргийг оролцуулсан байна.  

 Түүнчлэн Сөүл хот дэлхийн хамгийн үнэтэй хувцас, хэрэглэл борлуулдаг хотоор нэрлэгдэв. Энд энгийн хувцас Нью-Йоркоос 50 хувь үнэтэй гэнэ.  

 Харин дэлхийн хамгийн ядуу буюу өртөг багатай, амьжиргааны түвшин доогуур дөрвөн хотоор Бангалор (Энэтхэг), Каракас (Венесуэл), Мумбай (Энэтхэг), Ченнай (Энэтхэг) зэрэг нэрлэгджээ. Дэлхийн хамгийн ядуу дөрвөн хотын гурав нь Энэтхэгт бий.

 Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top