Гомдлоо хэрхэн шийдэж байгааг хянах боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Иргэдийн гаргасан гомдол хууль хяналтын байгууллагад шийдэгдэхгүй удах тохиолдол их гардаг. Тэгвэл цагдаагийн газраас иргэд өөрийн өгсөн гомдол мэдээллээ хэрхэн шийдэж байгааг хянах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг зөрчлийн талаархи дуудлага, мэдээллийг хүлээн авсан цагдаагийн байгууллаг алба хаагч танд өөрийн албан тушаал цол, овог нэр гарын үсэг бүртгэлийн дугаар бүхий хяналтын хуудсыг хүлээлгэн өгөх юм. Та энэхүү хуудсан дээр байрлах бүртгэлийн дугаар, өөрийн регистрийн дугаараар www.service.police.gov.mn цахим хуудсанд хандаж таны гаргасан өргөдөл, гомдол аль цагдаагийн газар, хэлтэст хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа, хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top