Өнөөдөр шарагчин туулай өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

Аргын тооллын 3 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 14, Их морь одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 31 минтад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэр эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top