Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

-Өнөөдөр 09:00 цагаас ЦССҮТөвийн байранд Оюутны өдрөөр Монголын Оюутны Холбоо, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвтэй хамтран "Амьдрал бэлгэлье." цус хандивлах аяны нээлт болно. Утас 90070003

-Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Ховд аймагт Жудо бөхийн ордон барих болсон талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр 11 цагт Монгол дахь Японы элчин сайдын яамны байранд болно. Утас: 99119118

-12 орны 60 гаруй циркийн жүжигчин оролцох “Дэлхийн цирк Монголд” тоглолтын Хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт АСА циркт болно. Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирк хамтран зохион байгуулж буй энэ тоглолт гуравдугаар сарын 23-нд эхэлнэ. Утас:  9925-3031

-Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдтэй биечлэн танилцах аж. Үйлдвэржилтийг дэмжихээр Шинэчлэлийн Засгийн газраас 888 төсөл хэрэгжүүлж, үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Тэгвэл сайд бондын эх үүсвэрээс хөнгөлттэй зээлд хамрагдсан үйлдвэрүүдтэй танилцах юм байна.

-Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Цэцэгс 2” үзэсгэлэн “Blue moon” галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 40 гаруй уран бүтээлчийн  70 гаруй зургийг дэлгэсэн байгаа аж. Мөн уран бүтээлчдийн онцлогийг харуулсан наамал, баримлыг толилуулжээ. Үзэсгэлэн эмэгтэйчүүдийн баярыг дуустал үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top