iPhone хамгийн борлуулалт ихтэй утсаар шалгарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

Ухаалаг гар утасны зах зээлд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамгийн их борлуулалттай зарагдсан бүтээгдэхүүн бол iPhone гар утас хмээн Гартнер судалгааны байгууллага мэдэгдлээ. Тодруулбал, iPhone гар утас зөвхөн 2014 онд л гэхэд 74.8 сая ширхэг зарагдаж, дэлхий даяар борлуулалт нь урьд өмнөхөөсөө 20.4 хувиар өссөн байна.  

Харин тэдний араас Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч Samsung корпораци нэрлэгджээ.  

Хамгийн сүүлд Apple корпораци 2011 оны эхний улирлын байдлаар ийм өндөр амжилт үзүүлж байсан юм.  Түүнчлэн сүүлийн гурван жилийн байдлаар ухаалаг утасны зах зээлд iPhone тэргүүтэй нэг тэрбум гар утас зарагдсан байдаг.

Apple корпорацийн үйлдвэрлэн гаргадаг iPhone гар утасны хамгийн том худалдан авагч бол Хятад улс. Энэ улсын зах зээлд iPhone гар утасны 70 хувь нь борлогдсон байдаг ажээ.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.97) 2015 оны 03 сарын 04

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top