М.Уранцэцэг дэлхийн шилдэг жүдочоор тодорлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

Жүдо бөхийн спорт сонирхогчдийн дунд Олон улсын жүдо бөхийн холбооноос 2014 оны шилдэг жүдочдыг шалгаруулах онлайн санал асуулгыг явуулж дүнгээ гаргажээ. Энэхүү санал асуулгад Монгол Улсын тамирчдаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар болон дэлхийн аваргын мөнгөн медальтай эмэгтэй шигшээ багийн тамирчид дэлхийн чансаа өндөр тамирчидтай өрсөлдсөн юм. Фэйсбүүк хуудсаар явуулсан санал асуулгад нийт 519.000 хүн оролцож нийт арван ангиллаар шилдгүүдийг шалгаруулсан юм. Уг шалгаруулалтанд манай улсын тамирчин дэлхийн аварга М.Уранцэцэг шилдэгт багтаж чаджээ. Шалгарсан тамирчдад Олон улсын жүдо бөхийн холбооноос тусгай гэрчилгээ, шагнал олгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top