Оросын ялалтын баярын жагсаалд монголчууд оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

ОХУ-ын эх орны дайны ялалтын 70 жилийн ой ирэх тавдугаар сард тохиож байгаа билээ. Тэгвэл ялалтын баяраар ОХУ-д болох сүр жавхлантай жагсаалд Монголын зэвсэгт хүчний 80 гаруй алба хаагч оролцож цэргийн жагсаал хийхээр болсон байна. 

Ялалтын парадад тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, эх орны дайны үед ЗХУ-ын холбоотон, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар улсууд гэхчлэн олон орны цэргүүд оролцох аж.

Ёслолын жагсаалд оролцох Монголын зэвсэгт хүчний бэлтгэл ажлыг хангах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлт газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ажиллаж байна. Тэд долоо хоногийн өмнө ОХУ-д очиж бэлтгэл ажлаа хангахаар болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баяраа(202.179.20.92) 2015 оны 03 сарын 04

Барууны холбоотон орнуудын цэрэг оролцож байгаа бол оролцох хэрэгтэй. Vгvй бол стануудын дунд ороод гvйгээд байх шаардлагагvй

0  |  0
ollpoo(43.242.243.241) 2015 оны 03 сарын 04

Mongolchuud ih daldagnuur, byalduuch bolj dee

0  |  0
Top