С.Оюун Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооны шагнал хүртэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооноос УИХ-ын гишүүн С.Оюунд Ж.Керкпатрикийн нэрэмжит шагнал гардуулахаар болсон байна. Улс төр иргэний нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, ардчилал хүний эрхийг хамгаалагч бүсгүйчүүдэд энэхүү  шагналыг олгодог аж. Уг шагналыг НҮБ дахь АНУ-ын байнгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Эмэгтэйчүүдийн хөтөлбөр болон Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоог үүсгэн байгуулагч Др.Ж. Керкпатрикийн дурсгалд зориулан бий болгожээ. С.Оюунтай хамт уг шагналыг Финланд улсын Ерөнхийлөгч Таржа Халонен гардан авна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(193.202.91.11) 2015 оны 03 сарын 05

Гадныхан естой нудээ олж шагнах юмаа. Баяр хургэж, амжилт хусье. Мундаг сайхан эмэгтэй шуу. Эгнийн даруу ийм хуухнууд монголд олон байдаг болоосой.

0  |  0
Top