”Монголын нууц товчоог 365 хоногт” номын нээлт Төрийн музейд болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

Монголын Нууц Товчоо Сангаас “Монголын Нууц Товчоог 365 хоногт” хуваарьт номыг бүтээжээ. Энэхүү номын нээлт маргааш буюу гуравдугаар сарын 4-ний 11.00 цагаас Төрийн Ордонд байрлах Монгол төрийн түүхийн музейд болох аж.

“Монголын Нууц Товчоо” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, олон удаа хэвлэсэн байдаг ч энэхүү бүтээл нь жилийн турш унших хэлбэрт оруулж, одоо цагт мартагдахаа шахсан 2,000 гаруй үгсийн тайлбартайгаар хэвлэн гаргаснаараа онцлог юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top